Фото: Bill Wechter / AFP
АНУ-ын Калифорни муж улсад долоо хоногийн эхээр эхэлсэн ой хээрийн түймэрт 20 гаруй байгууламж шатаж, хэдэн мянган хүнийг аюулгүй газарт нүүлгэжээ. Нийтдээ 600 га ой шатжээ.
Уг бүсэд ган гачигтай байгаагийн улмаас ой хээрийн түймрийн улирал нь хамгийн ноцтой хэмжээнд очих бололтой. Мужийн Галын албаны дарга Дэниэл Берлант, ойрын үед хүчтэй салхитай байх учир байдал улам хүндрэнэ гэлээ.
Тавдугаар сарын 14-нд Карлсбад хотынхон галтай тэмцэж эхэллээ. Олон хүнийг сургууль, олон нийтийн газруудад нүүлгэсэн байна. Мөн зугаа цэнгээний Леголенд хүрээлэнг хаагаад байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР