Зүүний үзэл баримтлалтай намууд уулзалдлаа

Хуучирсан мэдээ: 2014.05.16-нд нийтлэгдсэн

Зүүний үзэл баримтлалтай намууд уулзалдлаа

МАН, “Стратеги” академиас ХБНГУ-ын Фридих Эбертийн сантай хамтран зохион байгуулж байгаа “Монгол Улсын хөгжлийн бодлого” сэдэвт хэлэлцүүлэг гурав дахь өдрөө Улаанбаатар зочид буудалд үргэлжилж байна.

Өмнөх өдрүүдэд Монгол Улсын нийгмийн хөгжлийн бодлого, эдийн засгийн хөгжлийн бодлого, засаглалын бодлого, ногоон хөгжлийн бодлогын талаар дотоод гадаадын эрдэмтэн судлаачид илтгэл тавьж, улс төрийн бусад намуудад хүргүүлэх зөвлөмж гаргасан аж.

Өнөөдрийн уулзалтад МАН, МАХН, Монголын Социал Демократ нам, Хамуг Монголын Хөдөлмөрийн намууд оролцож буй бөгөөд Норвеги болон ХБНГУ-ын эдийн засгийн судлаач, эрдэмтдийн тавьсан “Норвеги улсын эдийн засгийн хөгжлийн бодлого” “Социал демократ намын нийгмийн бодлого, үнэт зүйл зарчим” гэх илтгэлүүдийг сонссон байна.

Б.МАНДАХ 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж