RosUkrEnergo-гийн хийн хэрэгт анхны хүнийг саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.26-нд нийтлэгдсэн

RosUkrEnergo-гийн хийн хэрэгт анхны хүнийг саатуулжээ

Киевийн Печерийн районы шүүх Украины Гаалийн албаны дарга асан Анатолий Макаренког баривчлан саатуулахаар болжээ. Шүүхийн шийдвэрийн дагуу түүнийг зургадугаар сарын 25-наас наймдугаар сарын 25 хүртэл саатуулан хорих болов.
Маракенко сул чөлөөтэй байхдаа мөрдөн байцаалтад шахалт үзүүлнэ гэсний улмаас ийм шийдвэрийг гаргасан байв.

Түүнийг ажилдаа хайнга хойрго хандсан гэж буруутгаж байгаа юм. Тэрээр албан тушаалд байхдаа ерөнхий сайдын орлогч Александр Турчиновын хариуцаж байсан байгалийн хийн гаалийн бүрдүүлэлт зөв байсан эсэхийг шалгаагүй болж таарлаа.  
Гаалийн бүрдүүлэлт буруугаас “Нафтогаз” хууль бусаар 11 тэрбум шоо метр байгалийн хийн хяналтыг авсаны улмаас түүнийг буцаах болон гэрээг зөрчсөн нөхбөрийг нь улс төлөн гарз учирсан байна. Хамтран зүтгэгчдийг нь RosUkrEnergo-гийн хэрэгт татаж байгаа нь улс төрийн хэлмэгдүүлэлт гэж Юлия Тимошенко мэдэгдсэн байна. Үүнийхээ гэрч болгон тэрээр өнөөгийн эрчим хүчний сайдад уг компанийг эзэмшигч Фиртишийн эрх өгсөн бичгийн хуулбарыг ерөнхий сайд асан харуулсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж