Белорусь, Орос хоёрын хийн дайн дуусав

Хуучирсан мэдээ: 2010.06.26-нд нийтлэгдсэн

Белорусь, Орос хоёрын хийн дайн дуусав

Белорусьт суугаа ОХУ-ын Элчин сайд Александр Суриков. Фото ByMedia.net

Белорусь, Орос хоёрын хийн дайн дууслаа гэж ОХУ-ын Элчин сайд Александр Суриков мэдэгдлээ. ”Бага зэргийн тохиролцоо үлдсэн. Хамгийн гол нь бид өрөө төлөлцөж, байгалийн хийн хязгаарлалтаа авлаа” хэмээн тэрбээр онцолжээ.

Байгалийн хийн дайн хоёр талын харилцаанд огт нөлөөгүйг тэр хэлжээ. “Бид интеграцлахыг дэмждэг. Харин энэ удаа сэтгэлд сэв суулаа” гэж тэр хэлсэн байна.
Минск байгалийн хийн төлбөрийн 187 сая ам.долларыг шилжүүлсний дараа энэ 24-ний өдөр "Газпром" Белорусьт хийгээ өгч эхэлсэн байна. "Газпром" ч транзитийн төлбөр 228 сая ам.долларыг Белорусьт шилжүүлжээ. Талууд маргаан дуусаагүйг хэлсэн бөгөөд оросууд үлдэгдэл өр 30 сая ам.долларыг шилжүүлэхгүй бол транзитын хоолойноос хий авна гэдгээ Минскт санууллаа. Оросын нийлүүлэлт 60 хувиар хаагдсаны дараа Белорусь мөн л төдий чинээ хийг хоолойноос авсан байна. Тэр нь Литвад очих хий байсан бололтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж