Францын Danone групп эмчилгээний хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбаруудаа худалдах хэлэлцээрийг Nestlй зэрэг бусад компаниудтай хийж эхэллээ хэмээн The Financial Times сонин өгүүлжээ. Энэ наймаагаар €5 тэрбум еврог Danone авна гэж шинжээчид дүгнэв. Компанийн эх сурвалж уг орлогыг хүүхдийн тэжээл үйлдвэрлэх бизнесийг өргөтгөхөд зарцуулна хэмээн мэдэгджээ.
Сонирхсон талуудтай хэлэлцээрийг үргэлжлүүлж байгаа ба тэр нь төгсгөлийн шатандаа очоогүй явна. Наймааны эцэст дүгнэж буй үнэ хөлс буурахыг эх сурвалж үгүйсгэсэнгүй.
Danone ч Nestlй ч тайлбар өгөхөөс татгалзжээ. Danone группын зөвлөх JP Morgan компани наймааны мэдээнд бас тайлбар өгсөнгүй.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР