2014.05.13. Шинэ Зеланд, Окленд. Ширээний теннисний ахмадуудын дэлхийн аварга шалгаруулах XVII дахь тэмцээн дээр Германы ахмад тамирчин 93 настай Инге-Брижит Херрманн (Inge-Brigitte Herrmann) бөмбөгийг давуулж байгаа нь. Энэ тэмцээн тавдугаар сарын 12-нд эхлээд 17 хүртэл үргэлжилнэ. Херрманн хосуудын тоглолтын аварга болж амжсан учир өнөөгийн энэ тэмцээний ширүүн өрсөлдөгчөөр тооцогдож байна. Бас Шинэ Зеландын Гарри Тейлортай нас чацуу ба тэд хамгийн ахмад тамирчид болж байгаа ажээ.
Багш асан Инге-Брижитпинг-понгийн авъяасаа 76 настайгаасаа тодруулаад 81 настайдаа анх удаа ДАШТ-нд оржээ. Эхлээд бөмбөгийн хойноос бөхийхэд хүн байсан харин одоо тийм асуудал байхгүй гэж Херрманн ярьж байна. Өнөөдөр Инге-Брижит тогтмол дасгал сургууль хийхээс гадна тэмцээнүүдэд оролцдог.Ахмадуудад компьютер заах курст багшлахаас гадна хөгжмийн хамтлагийг удирддаг гэнэ. Энэ идэвхтэй тэтгэрийн хөгшин Германы хамгийн ахмад ширээний теннисчин болоод нэр алдар нь мандаж байна. Түүнийг Дмитрий Овчаров, Тимо Болль нарын алдартай хамад теннисчид дэмжин ивээн тэтгэж тэмцээнд явуулах зардлыг нь гаргадаг гэнэ.
Ахмад одон бөмбөгчдийн ДАШТ-нд 40-өөс дээш насны тамирчид оролцдог. Насны ангилалаар (40–49, 50–59, 60–64, 65–69, 70–74, 75–79, 80–84, 85 наас дээш)эрэгтэй, эмэгтэйчүүдийн ба хосын тоглолтуудыг явуулдаг ажээ. Фото: Fiona Goodall / Getty Images / AFP / East News
Бэлтгэсэн Ш.МЯГМАР