Шилдэг бүтээлийн эзэн тодорлоо

Хуучирсан мэдээ: 2014.05.15-нд нийтлэгдсэн

Шилдэг бүтээлийн эзэн тодорлоо

“Шилдэг бүтээл” үзэсгэлэн тавдугаар сарын 14-16-ны хооронд “Blue moon” арт галерейд гарч байгаа.  Уг үзэсгэлэнд 2013-2014 оны Дүрслэх урлаг болон Соёл урлагийн их сургуулийг  уран зураг, зураасан зураг, уран баримал, монументал уран зураг,чимэглэх уран зураг, монгол зураг, уран дархан, уран сийлбэр, арьсан урлаг, керамик урлаг, хувцас дизайны мэргэжлээр суралцан төгсч буй 86 оюутны 200 орчим дипломын бүтээлийн 100 орчим шилдэг бүтээл тавигдсан билээ. Соёл урлагийн их сургуулийн уран дарханы ангийг бакалавр зэргээр дүүргэж буй Г.Ган-Очир “Талын зочин” болон “Ган хос хутга”, “Сум мод” зэрэг бүтээлүүдээрээ шилдэг бүтээлийн эзэн болсон юм. 

Тус үзэсгэлэн тавдугаар сарын 14-16-ны хооронд урлаг сонирхогчдын хүртээл болох юм байна.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж