Та бүхэндээ Доктор Карен Отейзогийн "Карьер менежмент" номноос "Ажилдаа ахих үнэн мөрдлөгүүд"-ийг цуврал болгон хүргэж байгаадаа таатай байна.
Юуны өмнө Доктор Карен Отейзог товч танилцуулъя. Доктор Карен Отейзо бол дэлхийн олон улсын компаниудын оюун санааны сургагч, дасгалжуулагч багш хүн юм. Тэрээр АНУ, Хятад, Энэтхэг, Индонези, Хонг Конг, Их Британи, Европын орнууд, Сингапур зэрэг улсуудад 25 гаруй жил ажилласан бөгөөд дэлхийн томоохон корпораци, компаниуд, стратегийн эвслүүдийн гүйцэтгэх удирдлагуудтай хамтран ажиллаж ирсэн. Тэрээр хөрөнгө оруулалтын банк, консалтингийн фирмүүдээс эхлээд төрийн бус байгууллагуудтай түншлэн ажилласан туршлагатай. Тэрээр Бостоны Их Сургуулийн дугуй ширээний клубын эрхлэгч, Лондоны Олон Улсын Театруудын Фестивалийн Бизнес урлагийн зөвлөлд ажиллаж байсан бөгөөд одоо Суралцагч Байгууллагуудын Нийгэмлэгт ажилладаг.
I ХЭСЭГ: Шинэ ажилд ороод биеэ авч явах талаар баримтлах мөрдлөгүүд
Мөрдлөг 1. Ажилдаа “ханцуй шамлан” орох нь таныг асуудалд оруулж болно
Шинэ ажилд очиход “Ажилдаа ханцуй шамлан орох” хэрэгтэй дээ гэцгээх нь их байдаг. Компани нь цомхотгол хийж, ажлын байраа олон сольсон хүмүүс энэ талаар их туршлагатай байдаг. Тэд холбоо сүлбээтэй, туршлагатай, нүдэнд харагдахуйц зүйл их авчирдаг учир шинэ ажилд очихдоо тухайн байгууллагын соёлд дасах гэж цаг их гарздах хэрэггүй гэсэн ойлголт хүмүүст тогтсон байх нь элбэг. Иймэрхүү үг сонсоод тэд бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэхээр “ажилдаа ханцуй шамлан” ордог. Та ч гэсэн өөрийгөө харуулах хэрэгтэй гэж бодож байгаа байх. Иймэрхүү маягаар ажилласнаар захиралдаа таалагдаж болох ч гэлээ та өөрөө асуудалд орж болох юм.
“Ажилдаа ханцуй шамлан орох”-ын гол асуудал нь шургуу ажиллаад юунд хүрэх, юуны төлөө ажиллаад байгаагаа анзаарахаа больдог явдал юм. Таны хичээл зүтгэл хамт ажиллагсдаа түйвээж, компанийхаа завийг хад мөргүүлвэл яах вэ? Эсвэл урт хугацааны дараа ноцтой сул тал бий болговол яана …
Ажилдаа ахих үнэн мөрдлөгүүийг Карьер менежмент номноос үргэлжлүүлэн уншаарай.
Эх сурвалж: biznetwork.mn