Технологийн салбарын хүчтэй өрсөлдөгчдийн нэг Samsung компани Galaxy Tab S нэртэй шинэ таблетаа ирэх зургадугаар сарын 11-нд Нью-Иорк хотноо танилцуулах тухай Techi сайтад мэдээлжээ. Энэхүү шинэ загварын Galaxy Tab S таблет нь хоёр хувилбартай гарах ба 8.4 болон 10.5 инчийн дэлгэцтэй байх аж.
Энэ хоёр загвар нь хоёулаа Samsung-гийн Exynos 5420 chipset-тэй, 8MP болон 2.1MP хүчин чадал бүхий камертай, WiFi, Bluetooth, LTE холболттой, Android 4.4 KitKat үйлдлийн системтэй юм байна.
Харин худалдаалах үнийг хараахан зарлаагүй байна.
Т.БИЛГҮҮН