
Монголын гэрэл зураг сонирхогч залуусын хүсэн хүлээдэг томоохон цугларалт болох “Асуулт фото аялал 2010” тун удахгүй болох гэж байна. Гэрэл зургаар дамжуулан өөрийн үзэл бодлоо хуваалцах таатай боломжийг бүрдүүлдэг тус аяллыг тав дахь жилдээ зохион байгуулж байгаа нь энэ юм. Жил ирэх тусам цар хүрээгээ тэлж байгаа тус аяллыг энэ жил 10 настайгаа золгож байгаа www.asuult.net, Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Усны газар болон “Шинэ агшин” Монголын гэрэл зургийн нийгэмлэг хамтран зохион байгуулж байгаа аж. Энэхүү аяллыг MCS Electronics Canon төв, АПУ Хувьцаат Компани дэмжиж, олон байгууллага, хувь хүмүүс хамтран ажиллана.
Аялалд оролцогчдыг сонирхолтой хөтөлбөр, тэмцээн, уралдаан, шагнал, хамгийн гол нь мэргэжлийн гэрэл зурагчдаас зөвлөгөө авах, туршлага солилцох зэрэг өргөн боломжууд хүлээж байгаа гэнэ. Хэрэв та энэ аялалд нэгдэхийг хүсвэл өөрийн биеэр ирж бүртгүүлэх шаардлагатай.
Бүртгэлийн хураамж 15.000 төгрөгт өдөр, оройн хоол, “Канон”-оос оролцогчдод зориулан бэлтгэсэн футболка, малгай, АПУ Хувьцаат Компанийн нэрийн бүтээгдэхүүн, унаа бусад зардал багтсан ажээ. Аялалд оролцогч нь 18 нас хүрсэн эсвэл хэрвээ хүрээгүй бол асран хамгаалагчийн хамт явах, үгүй бол тэдний зөвшөөрөл, гарын үсгийг авсан байч ёстой гэнэ. Аялалд явах хүний тоог 300-гаар хязгаарлах тул та яараарай. Аяллын бүртгэл Сөүлийн гудамж, Хаан банкны төв байрны замын урд талд байрлах “Алаг” фото агентлагийн байранд 10-19 цагийн хооронд явагдаж байна.
Тус аялалд оролцсоноор гэрэл зураг гэж юу байдгийг мэдэрч, энгийн нэгэн хэвийн амьдралаасаа өөр гэрэл гэгээтэй зүйлийг мэдрэх болно гэж зохион байгуулагчид нь ярьж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.asuult.net вэб сайт руу орж уншиж болох аж.
2010 Аяллын хөтөлбөр:
Долдугаар сарын 4-ний Ням гариг. Өглөө 8:00 цагт Сүхбаатарын талбайд цугларсан байна.
8:00 цагт аялагчдад фут0болк, малгай тараана. Чингис хааны хөшөөний урд дурсгалын зураг татуулснаар үйл ажиллагаа эхэлнэ. Аялагчид долоон автобусанд хуваагдаж сууна. Аялагчдыг 19-20 группт 10-15 хүний бүрэлдэхүүнтэй хувааж, мэргэжлийн гэрэл зурагчдаар ахлуулна.
9:30 цагт Монголын Нохой Судлалын Холбоотой хамтарсан “Цэвэр үүлдрийн нохойн үзэсгэлэн, шоу”-г сонирхон, зураг авалт эхэлнэ. Монголын “Дартс Сонирхогчдын Холбоо”-ноос өдрийн турш зохиогдох дартсын тэмцээн болно. Хамгийн өндөр оноо авч чадсан 1-2 оролцогчдыг шагнана. “Bliss Restaurant & Pub”-аас ивээн тэтгэн явуулж буй хөгжөөнт тэмцээн бүтэн өдрийн турш үргэлжилнэ. Энэ тэмцээний ялагчаар гурван баг шалгаруулна.
11:30 цагт Эра Модель, Шилмэл загвар агентлагуудтай хамтарсан үндэсний хувцасны, зуны хувцасны, дотуур хувцасны загварын шоу, зураг авалт зохионо. Үзэсгэлэнд оролцсон нохойнууд болон Эра Модель болон Шилмэл загварын моделуудыг оролцуулсан зохиомжит зураг авалтууд хийнэ.
13:00 цагт өдрийн хоол
14:00 “Монголын Корнхол Холбоо”-ноос оролцогчдын дунд тэмцээн зарлана. Тэмцээний ялагчийг Корнхолын иж бүрдэл хүлээж байна.
16:00 цагт Монголын Бодибилдинг Фитнессийн Нэгдсэн Холбоотой хамтарсан тамирчдын үзүүлбэр, шоу, хөгжимтэй дасгал, зураг авалт. Эра Модель, Шилмэл загварын моделиудыг оролцуулсан зураг авалт болно.
18:30 цагт оройн хоол. Оройн арга хэмжээ эхэлнэ. Оройн арга хэмжээг Орчин Үеийн бадарчин Амай хөтлөн, DJ, дуучид, хөгжимчид оролцоно. Шагнал гардуулах ёслол эхэлнэ. Нийтийн бүжигтэй. “Ерөнхий ивээн тэтгэгч компантийг хэн сайн рекламдаж зураг авах вэ” шагналтай тэмцээн өглөөнөөс оройн 18:00 цаг хүртэл үргэлжилж, хаалтын өмнө шагналыг гардуулна.
Хаалтын ажиллагаа 22:00 цагт болно. 23:00 цагт Сүхбаатарын талбайд ирснээр аялал өндөрлөх аж.
Г.Даша