Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

Гуравдугаар сарын 9-ний баярууд

1770 оны гуравдугаар сарын 9-нд Жеймс Кук анх удаагаа Шинэ Зеландын Хойд ба Өмнөд арлуудын хоолойгоор гарч Шинэ Зеландыг нэг бүтэн арал биш гэдгийг тогтоосон өдрийг тэмдэглэдэг. Одоо тэр хоолой нь Кукийн нэрээр нэрлэгджээ.

Кукийн “Индовер” хөлөг онгоц Шинэ Зеландын эрэгт. Жеймс Кукийн анхны аялалын өдрийн тэмдэглэлийн чимэг зураг.

Кукийн хоёрдугаар аялалын тэмдэглэлээс европчууд анх удаагаа кенгеру гэдэг амьтны зургийг үзэв.

Өдрийн ишлэл

“Дэлхийн алдартай зохиолч, Загалмайлалт ба хүмүүжлээрээ үнэн алдартан Толстой гүн өөрийн бардам ариншингаар Бурхан ба Христийн эсрэг омголон зогсов… Шашин түүнийг өөрийн гүүнээр тооцохгүй бөгөөд түүний нүглээ наминчилтал нь тооцох боломжгүй…”

(Ариун синодын тодорхойлолтоос, 1901 оны гуравдугаар сарын 9)

1890 оноос Үнэн алдартны шашны дээд байгууллага Толстойтой хийх гэж санал болгож байсан үйлдэл нь хийгдлээ. Үүнээс үүдэн зохиогчын олон тооны шүтэн бишрэгчид албан ёсны шашнаас олноор холдсон байна.


Үйл явдал

1454 он. Америкийг судлагч, жуулчлагч Америго Веспуччи 1454 оны энэ өдөр төржээ. Эцэг нь нртариус байсан тэрээр гэрийн сайн боловсрол авчээ. Америго олон жил Медечийн худалдааны ордонд ажиллаж байгаад түүний төлөөлөгчөөр Севилья хотод суужээ. Ажлынхаа дагуу хөлөг онгоцнуудын хангамжийн асуудал хариуцаж байсан тэрээр далайн  мэргэжил, одон орон ба навигацийн урлагт суралцсан байна. 1492 онд тэрээр Испанийн албанд орж, Кристофор Колумбийн эхний хоёр аялалын хангамжийг бэлтгэхэд оролцсон ба Колумбтай сайн түнш байв. 1499-1500 онуудад тэрээр Алонсо Охедыг аялалд хөтөчөөр  оролцсон байна. 1499 оны зун тэрээр Амазон мөрний цутгаланг нээж, Өмнөд Америкийн эрэг орчмын ихээхэн нутагт судалгаа хийжээ. Тэрээр 1501-1502 ба 1503-1504 онуудын аялалд оролцон Америкийг судлах ажлаа үргэлжлүүлсэн байна. 1508 онд Испөнийн тэргүүн нисгэгч гэх тушаалд томилогдон үхэх хүртлээ ажилласан байна. Тэрээр зохиогчийн авъяастай, Үзсэн харснаа бичихдээ хэтрүүлэгтэй ч өөрийн хийсэн зүйлээ товойлгож байгаагүй гэж түүний үеийнхэн нь дурссан байдаг.

1500 он. Испанийн 13 хөлөг онгоц дон Педро Алвареш Кабралагийн командын дор Васко да Гамагийн 1497-1498 онуудад нээсэн замаар Энэтхэгт очихоор замдаа гарав. Гвиней хавийн салхигүй тогтуун цаг агаараас зугтан тэрээр Ногоон арлын хошуунаас баруун өмнө зүгийг барин хөвжээ. Гуравдугаар сарын 22-ны өдөр далайн шуурга болон хөлөг онгоцнуудыг баруун тийш туусаар нэгэн танихгүй нутагт авчирсан байна. Түүнийг арал гэж тэр үзээд Үнэн загалмайн арал- Исла де ла Вера Круш гэж нэрлэсэн нь орчин үеийн Бразилийн Баия мужийн Порту-Сегеру боомтын нутаг байжээ. Замдаа ихээхэн адал явдалтай учирсан тэрээр 1502 онд дүүрэн бараатайгаар Лиссабоны боомтод буцан иржээ.

1776 он. “Ард түмнүүдийн баяжилтын шалтгаан болон үүслийн тухай судалгаа” гэсэн нэртэй Шотландын эдийн засагч ба гүн ухаантан Адам Смитын нрм Лондон хотноо хэвлэгдэн гарч политэкономийн шинжлэх ухааны үндэслэлийг тавьжээ. Зохиогч түүний систем нь дүгнэлт гаргаж болох бодит хуулиуд үйлчилдэг гэсэн төсөөллийг өгсөн юм. Энэ бүтээл нь эдийн засгийн либерализмын  хувьд нэг ёсны “библийн судар” нь болсон билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж