Эрдэнэцагаан суманд үндэсний бичиг үсгийн баяр боллоо

Хуучирсан мэдээ: 2014.05.15-нд нийтлэгдсэн

Эрдэнэцагаан суманд үндэсний бичиг үсгийн баяр боллоо

Сүхбаатар аймгийн төв номын сангаас зарласан "Үзэмчин ард түмний соёл, ёс заншил" илтгэлийн уралдаан өнгөрсөн амралтын өдрүүдэд Эрдэнэцагаан суманд амжилттай болж өнгөрлөө. Энэхүү илтгэлийн уралдааныг Мөнхчулуун сан ивээн тэтгэсэн байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105, 2010 оны 155 дугаар зарлиг Монгол бичгийн үндэсний хөтөлбөр ӨМӨЗО Зүүн үзэмчин хошууны СБТ радио кино телевизийн товчоотой байгуулсан санамж бичгийг хэрэгжүүлэх, ажлын хүрээнд хоёр орны соёлын байгуулагуудын хамтын харилцааг өргөжүүлэх үндэсний бичиг үсгийг орон нутагт таниулах үйл ажиллагаа боллоо.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын соёл спортын төвийн санаачилагаар аймгийн ССАЖГ Эрдэнэцагаан сумын ЗДТГ, ӨМӨЗО-ны Зүүн үзэмчин хошуу СБТ радио кино телевизийн хороо, сумын орон нутгийн хөгжлийг дэмжих бүлэг Албан бус Насан Туршын Боловсролын нэгжтэй хамтран зохион байгуулсан үндэсний бичиг үсгийн баярын өдөрлөг тавдугаар сарын 10, 11-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү үйл ажиллагаанд ӨМӨЗО-ны СБТ радио кино телевизийн хороо, Сүхбаатар аймгийн сумдын соёлын төвийн эрхлэгч нар оролцон монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэн, хоёр орны соёлын ажилчдын Ажил хэргийн уулзалт, Үзэмчин ардын ёс заншил, уламжлалт илтгэлийн уралдаан, хоёр орны шилдэг номын үзэсгэлэн худалдаа, спорт урлагийн цэнгүүнийг хамтран зохион байгууллаа. Үзэмчин ард түмний илтгэлийн уралдаанд


Монголоос 5, Зүүн үзэмчин хошуунаас 6 хүн 2-р шатанд шалгарч


Тэргүүн байранд: ӨМӨЗО-ны Зүүн үзэмчин хошууны Соёлын товчоо радио телевизийн ажилтан Б. Оюунхуар, тэргүүн байрыг эзэлж


Дэд байранд: Сүхбаатар аймгийн 10-н жилийн сурагч Түвшинбаяр


Удаах байранд: ӨМӨЗО-ны Зүүн үзэмчин хошууны Соёлын товчооны ажилтан .Д.Бүрд нар байр эзэлж, амжилтттай оролцлоо.

Бичиг үсгийн баярын нээлтийн арга хэмжээг Егүзэр хутагтын нэрэмжит бүрэн дунд сургуулийн 1-р ангийн 150 гаруй хүүхдийн Бичиг үсэг тайлагдсаны баярын хүндэтгэл ёслолын ажиллагаагаар эхлүүлсэн нь зочид төлөөлөгчид, үзэгчдын сэтгэлийг догдлуулсан агшин байлаа.

Егүзэр хутагтын музей Хатигны хар сүлдний тахилгын өргөөнд Үндэсний бичиг үсгээ түгээн дэлгэрүүлэх үр хойчдоо өвлүүлэн үлдээх, Босоо монгол бичгээрээ бахархах , дээдлэх сэтгэлийг бий болгох зорилгоор ӨМӨЗО-ны Улиастай хошууны нэрт уран бичээч Мөнгөнбаганы уран бичлэгийн үзэсгэлэнг зохион байгуулалаа.


Энэ үеэр хоёр улсдаа алдартай Мөнгөнбаганы гарын үсгийг авч өөрийн нэрээ бичүүлж, хамт зураг татуулах ховорхон боломж олдсонд иргэд баяртай байлаа. Мөн сумын сүлд дуу болох Наран мандах нутаг дууны шүлгийг Монгол бичгээр бичиж дууны зохиогч сумын засаг дарга С. Амартайванд гардуулан өгсөнийг ЗДТГ-т хүндэтгэлтэйгээр байрлуулсан нь төрийн бичгээ хоймортоо залсан анхны албан байгуулага болсон юм. Энэхүү арга хэмжээг  Гавяат эмч Я.Мөнхчулууны нэрэмжит Мөнхчулуун сан http://munkhchuluun.org/ Ивээн тэтгэж оролцлоо.

Эх сурвалж: http://munkhchuluun.org

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж