&#34Үндэсний цом-2014&#34-ийн аварга маргааш тодорно

Хуучирсан мэдээ: 2014.05.15-нд нийтлэгдсэн

&#34Үндэсний цом-2014&#34-ийн аварга маргааш тодорно

Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж буй “Үндэсний Цом-2014” тэмцээний хагас шигшээ тоглолт өнөөдөр(05.15) болж, Дархан-Уул, Ховд аймгийн багууд шигшээд шалгарлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр МХБХ-ноос зохион байгуулж буй “Үндэсний Цом-2014” тэмцээн Монголын хөлбөмбөгийн талбай дээр болж байна. Энэ сарын 10-нд эхэлсэн тус тэмцээд 15 аймгийн баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдсөн бөгөөд хэсэг бүрээс хоёр баг шалгарсан. Шөвгийн наймын тоглолт өчигдөр болж, хагас шигшээд өрсөлдөх багууд тодорсон. Хагас шигшээд Дархан-Уул-Сэлэнгэ, Ховд-Сүхбаатар багууд шалгарч, Дархан-Уул, Ховд аймгийн багууд шигшээд өрсөлдөх эрхийг авлаа. Сэлэнгэ, Сүхбаатар аймгийн багууд хүрэл медалийн төлөө тоглоно.

Өнөөдөр болсон тоглолтод Дархан-Уул Сэлэнгийг 2:1, Ховд-Сүхбаатар аймгийн багийг 2:0-ийн харьцаагаар хожсоноор "Үндэсний цом-2014" тэмцээний аваргын төлөө шалгарлаа. Сэлэнгэ, Сүхбаатар аймгийн багууд тус тэмцээний хүрэл медалийн төлөө тоглох юм. Сүхбаатар аймгийн багийн хувьд хагас шигшээд өнгөрсөн жилийн тус тэмцээний аварга Дорнод аймгийн багийг хожиж, шалгарсан юм.

Маргааш хүрэл медалийн төлөөх тоглолт 12.00 цагт, алтан медалийн төлөөх тоглолт 13.30 цагт Монголын хөлбөмбөгийн төв талбай дээр тус тус болно.

 

 

Сүхбаатар аймгийн баг тамирчид.

Ховд аймгийн баг тамирчид.

Ховд, Сүхбаатар аймгийн тоглолтын фотог www.facebook.com/MongolianFootballFederation-с авав. Энэхүү тоглолтоод ховдчууд 2:0-ийн харьцаагаар ялалт байгуулснаар шигшээд шалгарсан. Мөн Дархан-Уул, Сэлэнгийн тоглолтууд дарханчууд 2:1-ийн харьцаагаар ялалт байгуулснаар аварргын төлөө шалгарлаа. Маргааш хүрэл медалийн төлөөх тоглолт 12.00 цагт, алтан медалийн төлөөх тоглолт 13.30 цагт тус тус болно. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй "Үндэсний цом-2014" тэмцээний хаалтын ажиллагаа 15.00 цагт Монголын хөлбөмбөгийн талбай дээр болно.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж