Реалити шоуны од Ким Кардашиан www.dailymail.co.uk-т өгсөн мэдэгдлийнхээ төлөө олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна. Тэрээр NBA-ийн сагсчин Крис Хамфристэй 2012 онд хуримаа хийсэн ч 72 өдрийн дараа салсан юм. Тиймээс өмнөх хуримаасаа үлдсэн хуримын даашинзаа дуудлага худалдаагаар зарахаар болсноо ийнхүү мэдээлсэн юм. Тэрээр уржигдар “Кардашиныхантай хамт” реалити шоуны үеэр “Би хуримын даашинзаа зарж, өмнөх бүх дурсамжаасаа хагацахыг хүсч байна. Тэр даашинз одоог хүртэл миний шүүгээнд байгаад нөхөр маань уурласан. Би даашинзнаасаа олсон мөнгөөрөө энэ сарын 24-нд болох хуримын үеэр ажиллаж, туслалцаа үзүүлсэн хүмүүст гарын мөнгө болгон тараах болно” хэмээсэн байна. Түүнийг ийнхүү мэдээлсний дараахан олон нийтийн хэрэгслээр түүнийг буруутгасан сэтгэгдлүүд ихээр цацагдах болжээ. Учир нь, хэрвээ хуримын даашинзнаасаа олсон орлогоороо хүмүүнлэгийн үйл бүтээсэн бол магадгүй худалдан авагч олдох байсан. Харин бусдад төлөх цалингийн мөнгө олохын тулд ийм үйлдэл гаргаж байгаа нь гутамшиг гэж түүнийг буруутгажээ.
Г.ЭРДЭНЭ