Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Хуучирсан мэдээ: 2014.05.15-нд нийтлэгдсэн

Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Хөдөлмөрийн яам, БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн /KOSHA / агентлагтай “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй”-н чиглэлээр хамтран ажиллахаар болж, өнөөдөр санамж бичигт гарын үсэг зурлаа. Тодруулбал, уг санамж бичигт Хөдөлмөрийн дэд сайд, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны дарга Ж.Батхуяг, Хөдөлмөрийн харилцааны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Алимаа, БНСУ-ын Хөдөлмөр, хөдөлмөр эрхлэлтийн дэд сайд Жанг Хуан Ок, ХААЭА-н /KOSHA /агентлагын төлөвлөлтийн газрын дарга Лим Ёнг Саб нар гарын үсэг зурлаа.

 

Хоёр улсын Хөдөлмөрийн яам хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажилласнаас хойш 10 гаруй жил болжээ. Энэ хугацаанд БНСУ-ын ХААЭА-н агентлагаас Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн  чиглэлээр зохион байгуулсан сургалтанд Монголын талаас нийт 110 гаруй хүн хамрагдсан нь энэ салбарт хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, ХАБЭА-н олон улсын арга туршлагаас суралцах, сурч мэдсэнээ ажлын байранд нэвтрүүлж хэрэгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж буй юм байна.

               

 

Харин энэ удаагийн санамж бичгийг байгуулсанаар Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотойгоор ХАБЭА-н хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, барилгын салбарт гарч буй үйлдвэрлэлийн ослыг бууруулах, ажлын байрны эрүүл ахуй, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах зэрэг тулгамдсан асуудлаар харилцан мэдээлэл солилцох, арга туршлагаа хуваалцах юм байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж