Нүдний халдварт өвчинд хүүхдүүд илүү их өртөж байна

Хуучирсан мэдээ: 2010.06.26-нд нийтлэгдсэн

Нүдний халдварт өвчинд хүүхдүүд илүү их өртөж байна

Сүүлийн үед иргэдийн дунд нүдний ханиад буюу вирусын гаралтай нүдний халдварт өвчлөл их гарч байгаа талаар бид урьд нь мэдээлж байсан. Хэрвээ таны нүд улайж аргах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай нүдний эмчид хандах шаардлагатай.  Өнгөрсөн жилийн сүүлээр нүдний ханиад нэлээд эрчимтэй гарч нэг хэсэг намжсан  боловч сүүлийн өдрүүдэд элбэгшиж байна. Хэрэв таны нүд улайх, загатнах шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн эмчид яаралтай хандаж заавал үзүүлэхээс гадна гараа байнга угаах, орчны ариун цэврийг тогтмол сахих, компьютер, зурагт удаан хугацаагаар үзэхээс татгалзах хэрэгтэй. 

Онц шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар хүүхдээ дагуулж явахаас татгалзаарай. Өчигдрийн байдлаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн эмнэлэгт 27 нүдний халдварт өвчнөөр өвчилсөн иргэд хандснаас 18 нь хүүхэд байжээ. Нүдний халдварт өвчнөөр ихэвчлэн хүүхэд өвдөж байгаа нь гараараа өвдсөн нүдээ нухсан гараараа нөгөө хүүхэддээ тоглоомоо өгөх зэрэг ахуйн замаар халдварлаж байгааг мэргэжлийн эмч нар онцолж байна. Нүд гэдэг бол хүний хамгийн чухал эрхтэн. Тиймээс нүдээ хайрлаж, хамгаалж байх нь чухал. Гэтэл манайхан нүдээ хайхардаггүй байдлаас болж хүндрүүлэх тохиолдол их гардаг байна. Нүдний вирусын гаралтай өвчнөөс гадна нүдний даралт ихсэх өвчтэй хүмүүс элбэгших болсон байна. Хэрвээ таны нүдний даралт ихсэж байгаа бол дотор муухайрах зэрэг цусны даралт ихсэх өвчинтэй ижил төсвтэй шинж тэмдэг илэрдэг. Ер нь цусны даралт ихсэхэд нүдний даралт хавсран ихсэх тохиолдол  байдаг байна. Энэ тохиолдолд хүмүүс нүдээ орхигдуулснаас хүндрэх тохиолдол  их байгааг мэргэжлийн эмч анхааруулж  байна.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж