42.2 сая доллар нийлүүлжээ

Хуучирсан мэдээ: 2014.05.15-нд нийтлэгдсэн

Монголбанкны өнөөдөр өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн байна. Төв банк саналыг нь харгалзан үзээд 20.4 сая ам.долларыг 1818.5 төгрөгийн хаалтын ханшаар, 57 сая юанийг 291.61 төгрөгийн хаалтын ханшаар тус тус худалджээ.

Түүнчлэн 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 42.2 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлэн, гадаад валютын дотоодын захад 42.2 сая ам.доллар нийлүүлсэн талаар төв банкны сайтад тавигджээ.

О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж