“Хаврын гоёл” шилдгүүдийг тодруулна

Хуучирсан мэдээ: 2014.05.15-нд нийтлэгдсэн

“Хаврын гоёл” шилдгүүдийг тодруулна

Жил бүр дизайн урлагийн чиглэлээр суралцдаг оюутан сурагчдын дунд зохиогддог “Хаврын гоёл” наадам тавдугаар сарын 10-нд нээлтээ хийсэн юм. Тус наадам нь тавдугаар сарын 10-16-ны хүртэл үргэлжилж байгаа бөгөөд оролцож буй сургууль бүр зохион байгуулагчдын гаргасан хуваарийн дагуу оролцогч оюутнуудынхаа бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж, хувцас загварын шоугаа танилцуулж байгаа ажээ.

Наадмын гол зорилго нь шинэ залуу дизайнеруудын идэвхийг өрнүүлэх, бүтээлийг нь сурталчилах зорилготойгоор уламжлал болгон жил бүр зохион байгууллагддаг юм. Өдгөө 19 дэх жилдээ зохион байгуулагдаж буй тус наадамд Соёл урлагийн их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль болон “Сити” дээд сургууль зэрэг загвар, дизайны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сургуулиуд оролцож буй.

Эдгээр сургуулиудаас шалгарсан бүтээлүүдийг тавдугаар сарын 16-нд шагнал гардуулах ёслол буюу “Гала” тоглолтонд оролцох эрхтэй болох юм.

Э.ТЭКҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж