Монголын бодибилдинг фитнессийн нэгдсэн холбоо /МБФХ/ 24 дэх удаагийнхаа улсын аварга шалгаруулах “Монголын мистер” тэмцээн зохион байгуулахаар болжээ. Уг тэмцээн энэ сарын 18-ны өдөр Соёлын төв өргөөнд болох юм байна. Тэмцээнд түрүүлсэн тамирчныг Азийн болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явуулах талаараа хоблооны удирдлагууд мэдээллээ. МБФХ нь 1993 онд Олон улсын БФХ-нд элссэн бөгөөд 2009 оноос энэ нэрээрээ олон улсад бүртгүүлсэн байна. Энэ холбоо нь 2011 онд Монгол улсад Азийн аварга шалгаруулах тэмцээн, 2013 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг тус, тус зохион байгуулсан байдаг. жил бүр хотын аварга шалгаруулах тэмцээн, улсын аварга шалгаруулах Энэхүү тэмцээн 11 ангиллаар явагдах аж. Үүнд эрэгтэй 60, 65, 70, -75, +75 мөн 21 наснаас доош, 40-өөс дээш масстар Фитнесс, мисстер Фитнесс, буюу эмэгтэй тамирчид нь мисс Фитнесс , бодибилдинг Фитнесс, гэж тус тус ангилна. Энэ тэмцээнд 30 орчим клубын 128 гаруй залуу тамирчид оролцохоор бүтгүүлжээ.
Ч.ОДОНЧИМЭГ