Улаанбаатарт 36-38 хэм халуун байна

Хуучирсан мэдээ: 2010.06.26-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 36-38 хэм халуун байна

Өнөөдөр баруун зүгийн нутгийн ихэнх хэсгээр бороо орно. Харин төвийн нутгийн зарим газраар дуу цахилгаантай, түр зуурын бороо орох төлөвтэй байна. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун зүгийн нутгийн зүүн, говийн нутгийн баруун хэсэг болон төвийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 18 –20 метр хүрч ширүүснэ. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр 10-15 хэм, баруун зүгийн нутгийн зүүн, төвийн нутгийн баруун хойд хэсгээр 20-25 хэм, говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгаар 36-41 хэм,  бусад нутгаар 32-37 хэм халуун байна. Харин Улаанбаатар хотод үүлэрхэг, бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 7-12 метр. 36-38 хэм халуун байна гэж Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж