Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдсанаар Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх эрх зүйн таатай орчин бүрдэж, тогтвортой байдлын баталгааг нийт хөрөнгө оруулагчдад олгох нөхцөл бүрдээд байгаа билээ.
Хөрөнгө оруулалтын газар нь хөрөнгө оруулалтын бодлого, эрх зүйн орчныг сурталчлан таниулах, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг ижил түвшинд дэмжих, тэдний эрх ашгийг хамгаалах, холбогдох мэдээлэл судалгаа гаргах, төр болон хувийн хэвшлийн хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд олон төрлийн арга хэмжээг авч ажиллаж байна.
Монгол банкны мэдээгээр 2014 оны 2 дугаар сарын гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ өмнөх сараас 12.6 хувиар өссөн байгаа бөгөөд Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдсанаас хойш нийт гадаадын хөрөнгө оруулалттай 96 аж ахуй нэгж, 2014 он гарснаас хойш эхний 3 сарын байдлаар 54 аж ахуй нэгж тус тус бүртгүүлээд байна.
Хөрөнгө оруулалтын газар