Хогийн бункерт гал гарчээ

Хуучирсан мэдээ: 2010.06.26-нд нийтлэгдсэн

Хогийн бункерт гал гарчээ

Нийслэлийн онцгой байдлын газрын шуурхай удирдлагын төвд өнөөдрийн байдлаар гурван галын дуудлага иржээ. Эдгээрээс хоёр галын дуудлага нь иргэдийн өөрсдийн санамсар, болгоомжгүйгээсээ үүдэн гал алдсан хэрэг байсан аж. Аз болоход бага зэргийн гал алдсан тул шуурхай бүлгийн гал сөнөөгчдийг очихоос өмнө унтраасан байсан гэнэ. Харин 10:30 цагийн орчимд иргэдийн өгсөн дуудлагын дагуу Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт орших Орлёнок сургуулийн дэргэдэх хогийн бункерт гарсан галыг хоёр автомашин, гурван гал сөнөөгч унтраасан байна.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж