
Шүд цэвэрлэгч утас. Шүдний сойз хүний шүдийг бүрэн гүйцэд цэвэрлэж чаддаггүй ажээ. Иймээс шүд цэвэрлэгч утас хэрэглэж сурвал шүднийхээ пааланг гэмтээхгүй байхаас гадна шүдний өвчин үүсгэдэг бактеруудыг өсөн үржихээс урьдчилан сэргийлж болдог гэнэ. Шүдэнд хуримтлагдсан бактерууд шүдний пааланг гэмтээж өвчин үүсгэдэг төдийгүй цаашлаад зүрхний өвчин, чихрийн шижин, цусны даралт зэрэг өвчин эмгэгийг бий болгох эх үүсвэрийг эхлүүлдэг байна. Бас жирэмсэн эхчүүдийн үр хөврөлөө зулбах аюулд ч хүргэдэг байна.
Олон удаа бага багаар хооллох. Орчин үед хүн болгон суугаа амьдралд автагдаж байгаа аж. Олон цагаар компьютерийн өмнө сууж ажилласнаас урьд өмнө булчин шөрмөс зангирч байсан газрууд өөхлөн таргалах болсон байна. Нийтлэг нэгэн буруу ойлголт хүмүүст байдаг. “Гүрийж байгаад” бага хоол идэж, туранхай болно гэж бодоцгоодог. Гэтэл биш бололтой. Өдөрт бага багаар олон удаа хоол идэх нь хүний биед байгалаас заяасан хоол тэжээл боловсруулах “тээрмийн” үйл ажиллагааг эрс сайжруулдаг болохыг тогоожээ. Бас тэгээд эрүүл хүнс тэжээл хэрэглэж байх талаар анхаарна уу.
Өглөөний цайгаа аль болохоор гэртээ ууж бай. Хямралын үед хүмүүс ажил төрөлдөө дарагдаад өглөөний цайгаа кафе, гуанз гээд л бэлэн юм идэж өөрийгөө аргалах хандлага ихэсчээ. Ийм алхам битгий хийгээрэй. Илчлэг багатай талх эсвэл хар талх худалдаж аваад гэртээ өглөөний цайгаа бэлдэж байх нь зүйтэй байх. Ер нь кафе, гуанзанд бэлэн хоол идлээ гээд бидэнд ямар ач тус өгч байгаа билээ? Нэг мэдэхэд л таны бүслүүр өөхлөн бүдүүрсэн байдаг шүү дээ.
Явган явах. Явган явах гэдэг гайхамшигтай. Та өдөрт явган явахаа нэмэгдүүлж эхэлбэл түүний ач тусыг тун удахгүй мэдэрч эхлэх болно. Энэ талаар эрдэмтдийн гаргасан тооцоог сөхөн үзье. Та 1500 алхам явах юм бол энэ нь 1 км явсантай дүйцэх ажээ. Та долоо хоногийн зургаан өдөрт 30 минут хурдан алхах дасгал хийвэл таны бүслүүрийн бүдүүрэлт эрс буурахыг амархан мэдрэх болно.
Кегелийн дасгал. Кегелийн дасгал буюу аарцгийн булчин шөрмөсийг сайжруулах дасгал гэж та зөндөө дуулсан байх. Энэ дасгалыг хийснээр шээс шүүрэх эмгэгээс сэргийлэх, бас зоволгүй хялбархан амаржих ач холбогдолтой ажээ. Бас тэгээд бэлгийн харьцааны хэвийн амьдрал, бэлгийн сайхан таашаал авах эх үүсвэрийг бий болгодог гэдгийг дуулгахад илүүдэхгүй байх.
Нүдний дасгал. Хүн болгон амьдралдаа учирч буй зовлон бэрхшээлээ тэр болгон чухам юунаас олж байна гэдгийг төдий л мэдэрч ойлгож чаддаггүй. Гэтэл энэ бүхнээс урьдчилан сэргийлж болдог арга чарга бас байдаг ажээ. Нүд. Хүний нүд гайхамшигтай эрхтэн. Иймээс та санаанаасаа нэгэн хиймэл зүйл бодож, нүдээ зүүнээс баруун тийш, дээрээс доош хөдөлгөх дасгалыг өдөрт хэдэн удаа хийж бай. Тийм ч удаан хугацаагаар биш, ердөө л нэг удаа нүдээ 15 удаа хөдөлгөж үз.
Хоол идэх үеэр яах вэ?. Дэлхийн мэргэжлийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар хүмүүс хоол идэх үеэр 99.9 хувь нь телевизор үздэг ажээ. Мэргэжлийн хүмүүс ийм нөхцөлд телевизор үзэх бус идэж буй хоолондоо анхаарлаа хандуулаач ээ гэсэн зөвлөмж гаргажээ. Гол нь телевиз үзэх бус хоолны амт, үнэр, гоо сайхныг мэдрэх учиртай юм байна. Гарсан судалгааны үр дүнгийг харахад классик хөгжим сонсож хоол идэхэд гурван удаа, орчин үеийн рок хөгжим сонсох үедээ таван 5 удаа идэж буй хоолны амт чанарын таашаал авалгүй залгилт хийдэг байна.
Эх сурвалж: EUROPA PRESS
Бэлтгэсэн Д.Пунцаг