Түргэн тусламжийн төвд 314 дуудлага иржээ

Хуучирсан мэдээ: 2010.06.26-нд нийтлэгдсэн

Түргэн тусламжийн төвд 314 дуудлага иржээ

Сүүлийн өдрүүдэд цаг агаар хэт халж байгаатай холбоотойгоор нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн төв ачааллаа дийлэхгүй байгаа аж. Яг өнөөдрийн байдлаар тус төвд өглөөний 08:00 цагаас 13:00 цагийн байдлаар 314 дуудлага иржээ. Эдгээрээс дийлэнхийг нь даралт ихсэх, нарших, аваар ослын дуудлагууд эзэлж байгаа аж. Тус төвийн ээлжийн дуудлагын операторын хэлснээр “Өнөөдрийн байдлаар 13 эмч, 13 түргэн тусламжийн автомашин дуудлагын дагуу үйлчилж байна. Сүүлийн долоо хоног бид тасралтгүй ээлжлэн ажиллаж бөгөөд 19:00-03:00 цагийн хооронд дуудлага ихсэж, ачаалал нэмэгддэг” гэлээ. Ойрын өдрүүдэд хэт халж байгаатай холбогдуулан бага насны хүүхдийг наранд гаргахгүй, исгэлэн ундаа, тарагнаас аль болох татгалзах нь нарших, хоолны хордлого болохоос сэргийлнэ. Харин шингэн хүнс буюу буцалсан ус өдөрт бага насны болон ахмад настнуудад 2-3 литрийг уулгах нь сайн нөлөө үзүүлнэ” гэж зөвлөж байна. Мөн хэт ачааллын зэрэгцээ худал дуудлага өгөх, тоглоом тохуу хийх иргэд ч цөөнгүй байгаа гэнэ.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж