
Бид хүмүүстэй уулзаж ярилцаж бүрдээ тэдний юунд дуртайг асуудаг. Ямар хоолонд дуртай, яагаад хотод амьдрах дуртай байдаг, ямар хөгжмийг таашаан сонсдог вэ гээд. Энэ үед та тэдний хайр дурлал, хүсэл мөрөөдөл, аз жаргалын тухай ярихыг нь сонсоно. Хүмүүс хайртай хүн, дуртай зүйлийнхээ тухай ярихдаа царай нь гэрэлтэж, дуу нь цоглог болдог. Юу тэднийг тэгтлээ их баярлуулж байгааг харж байгаа биз дээ. Энэ бол хүнийг таних, түүний сайн талыг олж харах хамгийн сайн арга. Хайр маш хүчтэй ч заримдаа хүнийг сул дорой өчүүхэн болгож хувиргадаг.
Хайр үргэлж ялдаг. Хүмүүс бид бүгд үүнд буруутай. Та магадгүй хэзээ ч гэрлэхгүй гэж боддог байж болно. Гэвч нэг л өдөр та хувь тавилантайгаа учирч түүнийг өөрийн гэр бүл гэдгийг ойлгох үед энэ бодлоосоо буцна. Учир нь тэр өөрийг чинь уйлуулж, баярлуулдаг хүн гэдгийг ухаарна. Хайр дурлал эцэст нь ялна. Танд таалагдаж байна уу? Хүүхэдтэй болохыг хүсч байна уу? Эдийн засаг ийм байгаа үед үүнийг март. Гэвч есөн сарын дараа тэр бяцхан амьтан таны хувьд энэ хорвоо дээрх хамгийн чухал хүн болох нь эргэлзээгүй. Та хүүхэддээ бүхнээ зориулж хуучин найз нөхдөө нэг хэсэгтээ л мартана.
Бие биедээ хайртай гэдгээ мэдэхдээ хүмүүс тэдний ойлголт бодож байснаас ч илүү гүн гүнзгийг ухаарна. Хайр сэтгэл үргэлж ялдаг.
Бэлтгэсэн Н.Энх