
Би чамд хайртай гэдгээ салхиар дайж хүргүүлэхийг хүслээ. Хэрэв салхи нүүрийг чинь илбэсэн бол намайг чамд хайртайг шивнэж байгаа нь тэр. Хайртай шүү.
Санаж байна. Чамайг санах тоолонд од харвадгийг мэдэх үү? Хэрэв тэнгэрт нэг ч од үлдээгүй бүгд харвасан бол энэ чиний буруу. Чи надад өөрийгөө тэгтэл их сануулсан болохоор тэр.
Чиний нэрийг хэн нэг нь шивнэхийг сонслоо. Гэвч эргээд хартал надаас өөр хэн ч байсангүй. Миний зүрх надад чамайг санаж байгааг шивнэж байж.
Чи зүрхийг минь хулгайлсан. Чамайг маш их ядарч байгааг мэдэрч байна. Учир нь чи оюун санаанд минь байнга ирж буцаж байдаг. Харин би чамайг барьж авч чадахгүй байгаа болохооор чи бодлоос минь гардаггүй.
Борооны дусал бүр чиний тухай бодол байдаг. Сэтгэл дотор минь шуурга шуурч байгаа ч би чамайг бодсон хэвээр.
Эрдэнэсийн чулууний гялбаа нь чи болохоор, тэнгэр дэх саран чи болохоор, миний зүрх чи болохоор би чамайг үргэлж санадаг.
Бурхан бидэнд хоёр хөл, хоёр гар, хоёр нүд, хоёр чих заясан ч яагаад ганцхан зүрх өгснийг мэдэх үү? магадгүй чамайг нөгөө зүрхээ өөр хүнээс хайж олог гэж бодсон байх.
Заримдаа би чамтай мэндлэхээ мартдаг
Заримдаа хариу ч бичиж чаддаггүй
Заримдаа миний бичсэн мессеж чамд хүрдэггүй
Гэвч энэ нь би чамайг мартсан гэсэн үг биш
Зөвхөн намайг санах боломж чамд олгож байгаа юм.
Биднийг зөвхөн аз жаргалтай хором мөч төдийгүй бие биенээ үгүйлсэн цаг хугацаа ойртуулж байдаг. Чамайг санаж байна.
Бэлтгэсэн Н.Энх