Өдөржингөө уран гоё, ухаалаг үгээр “байлддаг” жиргээчид өчигдөр хэд, хэдэн сэдвийг онцлов. Улстөрч судлаач С.Молор-Эрдэнэ хэлсэн үг твийттерт “түймэр” тавих дөхсөн юм. Тэрээр “Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн нар бол зүгээр л эгшиг гишүүлэгчээр хөөцөлдсөн хүмүүс байсан. Монгол хэлийг эд нар сурч чадаагүй, өнөөдөр бол тэд хоцрогдсон. Монгол хэлийг өөрчлөх хэрэгтэй. Гэвч эд нар саад болоод байна” гэж хэлсэн нь жиргээчдийн довтолгоонд өртөж, “ухамсарын шанаа” багагүй хүртсэн гэж хэлж болно. Тухайлбал,
–Bella @Narangoo_Kh энэ ёстой лаг хүн юм шиг байна аа тэ, мундаг гэж бодсон хүн болгоныг л гоочилсон харагдхын
–Suvd @Mongolgergii яанаа л даа хэлэх үг ч алга соёлыг тарьж тухайн үе ээ соён гэгээрүүлж явсан бусуу
–Tsatsral @Tsa_tsaa энэ хүнд монголын ухаантай хүн таалагдах зүйл гэж нэгээхэн ч алга аа яанам бэ.
–mobius @codename_mobius соц нийгэм нь өсч хүмүүжсэн хүмүүсээ юм болгонд чадахгүй ч хошуу дүрж бай гэж сургасан тодорхой л харагдах юм
–Онона @oyunlhamaa Энэ чинь харин овоо муу гаруу аан. Ямар уед юу хийснээр нь хунийг унэлэх хэрэгтэйштээ.
–Амар @Boljuk энэ одоо юу вэ; аль гаригаас ирсэн гариг вэ 🙁
–Amarzaya @AAmarzaya Ринчен, Дамдинсүрэн, Чойном гэх мт дандаа нас барцан хүмүүс рүү дайрдаг юм.Амар байдаг биз.
–Ganbat Nyamaa @GanbatNyamaa Энэ нөхрийн мэдрэл зүгээр байгаа даа… Философи ч байлаа гээд бусдыг муулаад байх байсын муу?
–Бурхан А. Баярхүү @bayarkuu Номын цагаан солио. Эсвэл номоо ойлгоогүйн зовлон…
–*gentlewind* @mcrae_zorigo "Буруу ярьж зөв ойлгоно" гэдэг шиг л ойлгоx юм бна шүүдээ…Хэт хурц санаагаа илэрхийлэx юм даа.
Энэ өдөр жиргээчдийг баярлуулсан сайхан мэдээ нь III, IV хорооллын уулзвар шинэчлэгдэх тухай байхлаа. Энэ уулзварыг дөрвөн замын уулзвар болгохоор шийдсэн бөгөөд ингэснээр авто замын ачаалал буурна гэж үзэж байгаа юм. Уулзварыг шинэчлэх ажлыг “Гудамж” төслийн хүрээд хийж гүйцэтгэх аж. Энэ тухай жиргээчид ийн жиргэсэн юм.
–Нямдорж.С @Nyam_Sod Яг зөв. Уг нь нүхэн гарцтай хийчүүл бүр янзтай даа.
–@Baadiis @unurbold_mgl Вөө хөөрхий, Энэбиш гуайн хөшөөг хойш нь аваачаад Жаст-ын колонк дээр тавьциймуу? Жастыг нүүлгэхийн байна тийм үү?
–bold @sokolmon одооч иймл байгаа бонд өр зээлж ийм юм хийж бгаадл харамсалтай бна хэн төлөх вэ энэ их өрийг АН-ынхан чадахуу
–Д.Саян @Sayan_Mgl urgoogiin urd uulzvar bolgood ulam tugjreeg ihesgesen shd. Hereggui gazraa demii ed
–J.Ganbat @Gantemagi aanha goy bolhin bn ene zun zash yum bnldaa. ydaj shan heden uulzbartai bolchihuul tim ee
Замын хөдөлгөөний дүрмийг явган зорчигчид хамгийн их зөрчдөг. Гэвч явган зорчигчдын гарц тун ховор байдаг бөгөөд тэдний эрхийг хэрхэн зөрчдгийн илрэл болсон нэгэн зургийг жиргээчид дурандав.
–Жавзмаа МӨНХЖАРГАЛ@Munkhjargal_J. Солонгосд гарцгүй газраар хүмүүс гараад байвал маргааш нь гарц хийчихдэг. Манайх гарцыг нь хашаагаар хаачихдаг!
–Буратино… @battuvshin5 Нэгэнтээ л ингэж хааж байгаам чинь хаасан шиг хаачиж боолдоггүйм байхдаа…Гарцны тэмгэлгээ нтрийг нь арилгаад 🙁
–Буратино… @battuvshin5 Зөвхөн гарцтай газраар, ногоон гэрэлээр зам гарч бай гэж заадаг юм чинь яаалтачгүй 1 бол шургана 1 бол давна..Ххэ
–Uyanga @Uyanga_jpn Тийм тэнэг уялдаа холбоогvй юм хийж бхаа болиоч!Нэг дор бvгдийг хийж дуусгах хэрэгтэйшд,алга дарам газар л бгаашд
Цэнхэр болжморуудын онцлох жиргээг тоймлов. Харин тэд өнөөдөр юуг онилох бол.
Цахим Болжмор