
Энэхүү өдрөөр Хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг, Арга хэмжээг Глобаль сангийн ДОХ, Сүрьегийн төсөл, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Эрүүгийн цагдаагын газраас хамтран хар тамхины хэрэглээний эсрэг арга хэмжээ зохион явуулах юм.
Дэлхий дээр хар тамхи хэрэглэдэг 269 сая хүн байдгаас 120 сая гаруй нь судсаар хэрэглэдэг байна. Харин Монгол Улсад хар тамхи хэрэглэгдэг 410 хүн бүртгэгдээд байгаагаас дийлэнх нь эрэгтэйчүүд, өсвөр насныхан эзэлж байна. Үүний цаана 1000 гаруй хүн байх магадлалтай гэж үздэг байна.
Тэдний 70 нь судсаараа морфин тарьж хэрэглэдэг, үлдсэн нь монголд тархац ихтэй “кана” гэж нэрлэгддэг зэрлэг өвсийг хэрэглэдэг юм байна. Хэрэглэгчдийн ихэнхийг эрэгтэйчүүд эзэлдэг ба энэ тоо нь хүн ам цөөтэй манай улсын хувьд их тоо гэнэ.
Б.Энхмандах