Хятадуудын орлогын зөрүү Вэнь Жябаод түгшүүр төрүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

Хятадуудын орлогын зөрүү Вэнь Жябаод түгшүүр төрүүлэв

("BBCRussian.com", Их Британи)
Майкл Бристоу (Michael Bristow)

Баян ядуугийн орлогыг зөрүү нэмэгдэж байгааг улс бууруулах үүрэгтэй гэж Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао мэдэгдлээ. Энэ жил найман хувийн өсөлттөй байх эдийн засгийн үр ашгийг шударгаар хуваарилах хэрэгтэй гэж Вэнь хэлсэн байна. Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн чуулганд хандсан жил тутмын тайландаа эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хийх хэрэгтэй байгааг тэр онцолсон байна. Шинэлэг, өндөр технологитай, дээд чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ илүү их анхаарал хандуулж байхыг тэрээр ажил хэрэгч хүмүүст хандан уриалсан байна. Тянь аньмэнийн талбай дахь Ардын хурлын ордонд сонсгосон өөрийн үгэндээ тэрээр Засгийн газрын өнгөрсөн 12 сарын тайланг тавин, ойрын жилүүдийн зорилтыг дэвшүүлжээ.

Аж ахуйн бүртгэлийн шинэчлэл

Ерөнхий сайд Хятад илүү шударга нийгэм болохоор эрмэлзэх хэрэгтэй гээд олон асуудлыг хөндлөө. “Нийгмийн чинээлэг байдлын “манай бялуу” нь зөвхөн эдийн засгийн хөгжлийн үр дүнгээс ч гадна түүний хуваарилалтын үр дүнгээс бүтнэ” гэж Вэнь 3000 төлөөлөгчийн өмнө хэллээ. Хоёр цаг үргэлжилсэн үгэндээ “баян хоосны орлогын ялгаа ихэсч байгаад бид маш тодорхойгоор хандах ёстой” гэж Ерөнхий сайд анхаарууллаа. Энэ зорилтыг биелүүлэхийн тулд тэрээр хүмүүсийг хот, хөдөөгийн болгон хуваадаг өрхийн аж ахуйн бүртгэлийг шинэчлэх хэрэгтэй гэж Ерөнхий сайд үзлээ. Энэ системээс болж, өндөр цалин хөлстэй ажил хөөн хөдөөнөөс хотод ирж буй хөлсний ажилтан, тариачид нийгмийн олон хангамжийг хүртэхгүй байна хэмээн Вэнь хэлэв. Тэднийг хотынхон шиг нийгмийн хангамж хүртэх тухайлбал, үр хүүхдээ сургах, эмнэлгийн үйлчилгээнд хамрагдах болон хотын оршин суугчид шиг орон байр, өндөр цалинтай байх боломжийг бид аажмаар хийхээр эрмэлзэж байна гэж тэр хэлэхдээ ямар арга хэмжээг ямар хугацаанд авах гэж байгаагаа тодруулсангүй. Үүний зэрэгцээ энэ шинэчлэл нь жижиг хотуудад нэн түрүүнд хийгдэх ба харин Бээжин, Шанхай мэтийн том хотуудад системийн өөрчлөлт хийгдэхгүй үлдэх бололтой. Мөн тэрээр эдийн засгийн байдлаа ээдрээтэй гэж нэрлэн энэ жилд түүний өсөлт нь найман хувьтай байна гэлээ.

Инноваци дахиад инноваци

Тус орны олон хүнийг ажилгүй болгосон даяарчлалын хямралын жилд Хятад өөрийн эдийн засгийг цөхрөлтгүйгээр дэмжин уналт гаргахгүйг хичээсэн билээ. Гэтэл хямралын оргил үе ард үлдсэн байхад Хятадын Ерөнхий сайд тус орны эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг хийхэд анхаарлаа хандуулахыг уриалж байна. “Эдийн засгийн өөрчлөлт хийхэд энэ жил хамгийн чухал он” гэж тэр онцолсон юм. Ерөнхий сайдын хэлснээр тус орны ирээдүй инновациас хамааралтай гэлээ. Мөн тэрээр хүмүүсийг аялал, жуулчлал, спорт зэрэгт илүү хөрөнгө заран, хэрэглээний эрэлтийг нэмэгдүүлэхийг уриалжээ. Тэрээр өөрийн Засгийн газраас гаднах хүмүүсийн санаа бодлыг сонсож буйгаа онцоллоо. Олон тооны хятадууд үл хөдлөх хөрөнгийн үнэ өсч, орон байртай болоход хүнд болж буйг ярьцгааж байна. Ерөнхий сайд энэ асуудлыг анхаарна гэж амлажээ.

Эх сурвалж: BBCRussian.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж