
Улсын баяр дөхөөд наадмын бэлтгэлийг хэрхэн хангах талаар харъяа газрууддаа яригдаж эхлээд байгаа. Үүний дагуу Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр харъяа газрын удирдлагууддаа үүрэг өглөө. Тэрбээр нэн тэргүүнд наадмын үеэр иргэдэд үйлчлэх нийтийн тээврийн чиглэлийг тодорхой болгож, аж ажуйн нэгжүүдтэй ярилцахыг нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга П.Наранцэцэгт даалгасан байна. Хотын дарга наадмаар үйлчлэх нийтийн тээврийн асуудал дээр нэлээд нухацтай хандаж байгаа аж. Тэрбээр энэ төрлийн үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдтэй одооноос ярилцан, иргэдийн ая тухтай зорчих нөхцөл бүрдүүлэхээс гадна үйлчилгээнд ажиллах нийтийн тээврийн гадаад өнгө үзэмжинд хүртэл анхаарал тавин “Тавтай сайхан наадаарай” гэсэн лого байршуулахыг хүртэл зөвлөжээ. Энэ жилийн наадмаар төв цэнгэлдэхийн гол, гол чиглэлүүдэд том оврын шинэ автобуснууд үйлчлэх юм байна.
Г.Даша