Тавдугаар сарын 18-ны өдөр буюу ирэх ням гарагт Чингисийн талбайд зам, тээврийн салбарынхан ажлаа танилцуулах нээлттэй өдөрлөг зохион байгуулахаар бэлтгэж буй ажээ. Өдөрлөгийн үеэр Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, салбарын хэмжээнд явуулж байгаа бодлого, үйл ажиллагааг танилцуулахын сацуу харъяа байгууллагуудын үйлчилгээг газар дээр нь нэгдсэн байдлаар үзүүлж, гарын авлага, танилцуулга тараах гэнэ.
Өдөрлөгт Зам, тээврийн яам болон ИНЕГ, “МИАТ” ТӨХК, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Монголын төмөр зам” ТӨХК, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ, Авто тээврийн эрдэм шинжилгээ, судалгааны төв, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төв, Далайн захиргаа, Төслийн нэгжүүд, салбарын хувийн хэвшлийн байгууллагууд оролцоно.
Д.ЦЭЭЛ