ШУТИС-ийн оюутан Г.Уянга өнчин тархины хоргүй хавдраар өвчилсөн байна. Хэдийгээр түүний өвчнийг Монголд эмчлэх боломжтой ч техник, технологийн дутмаг байдлаас болоод Өмнөд Солонгосыг зорихоос өөр аргагүйд хүрчээ. Өнчин тархины хавдраасаа болж хараагүй болох аюултай учраас ШУТИС-ын Нийгмийн технологийн сургуулийн багш ажилтнууд хандив цуглуулж, найзыгаа эмчлүүлэхээр шийдсэн байна. Г.Уянгад мэс засал хийхэд 50 сая төгрөг шаардлагатай байгаа ажээ. Тиймээс “Хаврын уянга” нэртэй хандивын тоглолтыг өнөөдөр зохион байгуулахаар болсон байна. Мөн тасалгааны цэцгийн худалдаа явуулж, олсон орлогоо эмчилгээнд нь зарцуулах гэнэ. Одоогоор түүний эмчилгээний төлбөр болох 10 сая төгрөгийг тус сургуулийн багш, оюутнууд цуглуулсан талаараа хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн юм. Хэрэв Г.Уянгад туслахыг хүсвэл Хаан банкны 5496241060 дансанд хандах юм байна. Хандив цугуулж байгаа хүмүүстэй холбоо барихыг хүсвэл 96557606, 99362964 утсанд хандаарай.
Э.ДАРХИЖАВ