Намуудын нууц эзэд хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2014.05.14-нд нийтлэгдсэн

Намуудын нууц эзэд хэн бэ?

Монголд хамгийн их нөлөөтэй хүн хэн бэ? Эрх баригчид шийдвэрээ яг хэний төлөө гаргадаг вэ?Энэ асуултад бүрэн, зөв хариулахын тулд энгийн иргэд бид наад зах нь төр засгийн удирдлагуудыг төрүүлдэг улс төрийн намуудыг хаанаас, хэн санхүүжүүлээд байгааг үнэн мөнөөр нь мэдэх ёстой.

Монголын улс төрийн намуудад хэн, хичнээн төгрөгийн хандив хэний нэрээр өгсөн, тэр хандивлагч нь өөрийгөө, эсвэл хамсаатнаа төр засгийн өндөр албан тушаалд тавиулсан эсэхийг нягтлан шалгаж, ил тод мэдээлэхгүйгээр Монгол Улсад авлига, хээл  хахуулийг зогсоож, их хөрөнгө мөнгөтэй хүмүүс, компаниуд төрийн шийдвэрт шударга бусаар нөлөөлөхийг багасгах аргагүй юм.

Намуудынхаа хөрөнгийн эх үүсвэрийг, сонгуулиас сонгуульд үржин нэмэгдсээр хэдэн арван их наяд төгрөгт хүрээд буй сонгуулийн сурталчилгааны зардлаа хэнээс, хаанаас аваад, хэрхэн буцааж төлж байгаагаа ил тод, үнэн зөвөөр нь нийтэд мэдээлэхгүй нуун дарагдуулж байгаа мөртлөө төр өөрийгөө “ухаалаг” болгоно, бүх дансаа “шилэн” байлгана гээд зарлаад байгаа нь цагаа олоогүй шоглоом гэлтэй.

Төрийн бодлого нь мөнгөтэй цөөхөн хүнд үйлчилдгийг зогсоож чадаагүй улс оронд иргэд нь төр засагтаа итгэхээ больж, нэг хүний дарангуйлал аажмаар тогтож, ардчилал, хүний эрхийг хамгаалах, энгийн иргэд нь сайн сайхан амьдрах нь зөвхөн мөрөөдөл болж хоцордог.

Манай улс төрийн намуудын амьдрал сонгуулийн ба сонгуулийн бус гэсэн хоёр улиралтай. Сонгуулийн улирлын зардал, тайлан нь Сонгуулийн хуулиар, сонгуулийн бус улирлын санхүүжилтийг Намын тухай  хуулиар зохицуулдаг.

 Сонгууль дуусмагц намууд нэг сарын дотор зардлын тайлангаа Сонгуулийн ерөнхий хороонд явуулах хуультай. 2012 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан нам 11.2, МАН 10.1 тэрбум, бүх нам нийтдээ 35.7 тэрбум төгрөг зарцуулсныг Сонгуулийн ерөнхий хороо мэдэгджээ. Тайланд МАН-д 2525, Ардчилсан  намд 3000, “Шударга ёс” эвсэлд 1300 хүн тус  бүр хуульд зааснаар нэг хүртэл сая төгрөг хандивласныг дурдсан байна. Зөрүүг нь  компаниуд хуульд зааснаар 10 хүртэл сая төгрөг өгсөн гэж үзэж болно. Уг нь дээрх тайланг хөндлөнгийн аудитоор шалгуулж мэдээллэх  ёстой байсан юм.

Энэ сонгуульд 76 тойрогт 354 хүн нэр дэвшиж, намын жагсаалтаар 190, бие дааж 26 хүн буюу нийт 544 хүн оролцсоныг дунджаар тооцвол нэр дэвшигч тутамд 65 сая төгрөг (~50 мянган доллар) болж буй нь бодит байдлаас  бүтэн эрэмбээр доогуур байна. Улс төрийн  зарим нам жагсаалтаар оруулсны төлбөр  болгож гишүүн бүрээс олон зуун сая төгрөг  авч байсан нь тайланд мэдээж тусаагүй.

үргэлжлэл: jargaldefacto.com

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж