Испани хэсгээ манлайллаа

Хуучирсан мэдээ: 2010.06.26-нд нийтлэгдсэн

Испани хэсгээ манлайллаа

Испани хэсгээ манлайллаа

Европын аварга Испанийн шигшээ өнгөрсөн шөнө Чилийн багийн эсрэг тоглож, талбайд 10-уулаа үлдсэн Өмнөд Америкчуудыг 2:1 харьцаатай буулган авснаар хэсгээ тэргүүлж, шөвгийн 16-д Бразилтай тоглох хүндхэн учраанаас мултарлаа.

Давид Вилья, Андрес Иньеста нар гоолдож, Европын аваргууд өрсөлдөгчөө төвөггүй буулган авсан байна.

Харин Швейцарийн шигшээ Гондурастай гоолгүй тэнцсэнээр хасагдах шатанд өрсөлдөх боломжоо алдсан юм.

Испанийн багийн хувьд зөвхөн ялалтын төлөө талбайд гарсан. Өрсөлдөгч багаа хожсон тохиолдолд хэсгээ манлайлах, харин хожигдвол Франц, Италийн адилаар эхний шатнаас шившигтэйгээр нутаг буцах байсан юм. Тоглолтын эхний хагаст 24 дэх минутад Вилья, 37 дахь минутад Иньеста гоолдсоноор эхний 45 минут өндөрлөсөн. Харин Иньестагийн гоолын үеэр Торрес дээр алдаа гаргасан Чилийн хамгаалагч Марко Эстрада хоёр дахь шар картаар торгуулснаар талбайг чөлөөлжээ. Завсарлагааны дараа талбайд гарч ирсэн Чилийн шигшээ 10-уулаа байсан ч 47 дахь минутад Миллар тооны харьцааг 2:1 болгож чадсан юм.

Харин “H” хэсгийн нөгөө тоглолтын тухайд Швейцарь өрсөлдөгчөө хожсон тохиолдолд гайхалтай аяллаа эхлүүлэх байсан ч тоглолт гоолгүй тэнцээгээр өндөрлөж, хоёр баг нутаг буцах болсон юм.

С.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж