Хувь хүний нууцын тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай асуудлыг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэхээр болсон. Үүнтэй холбогдуулан УИХ санал авах, чиглэл өгөх, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох шаардлага гарчээ. Энэ асуудлыг өчигдөр Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцээд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг томилсон байна.
“Хувь хүний нууцын тухай хуулийн дээрх заалтаас харахад ХДХВ, ДОХ-өөр өвчилсөн хүний мэдээллийг хувь хүний нууцын төрлөөс хассан нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байна” хэмээн Баянгол дүүргийн иргэн Б.Мэргэн Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл ирүүлсэн бөгөөд ийнхүү УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэтэй мэтгэлцэхээр болсон байна.
Э.ЭНХ