Широ Фукай. Фото: Toru Hanai / Reuters
Японы Токио хотын нэгэн ресторан халзан толгойтой үйлчлүүлэгч нараа татах сонирхолтой арга бодож олжээ. Тус ресторан халзан үйлчлүүлэгч нартаа 500 йенийн хөнгөлөлт үзүүлэхээс гадна өөр бусад урамшууллыг ч бэлджээ. Японд халзан хүмүүс олон нийтийн газарт бараг очдоггүй, өөрсдийн гадаад төрхөөс ичдэг зэргээс үүдэн ийм хөнгөлөлт гаргах санааг рестораны эзэн Тойда бодож олжээ. “Холливудад олон халзан жүжигчид амжилттай карьертай яваа. Тийм байдлыг ресторандаа үүсгэх хүсэл төрсөн” хэмээн тэр мөн ярьжээ.
Мэргэжилтнүүдийн тооцоолсноор насанд хүрсэн япончуудын 26 хувь нь халцарсан байдаг аж Үндсэн шалтгаан нь удамшлаас гадна ихэвчлэн стрессээс үүсэлтэй байдаг гэнэ. Дэлхийн хамгийн “халзан” улс Чех бөгөөд чех эрчүүдийн 43 хувь нь ийм асуудалтай явдаг аж.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР