Хуучирсан мэдээ: 2014.05.14-нд нийтлэгдсэн

Cloud системийн үйлчилгээг үзүүлэгч Stackdriver компанийг Гүүглд худалдан авахаар болсон тухайгаа мэдээлжээ.

Энэхүү наймааны үнэ өртгийн талаар мэдээлэл хараахан цацагдаагүй байгаа ба тус компанийг авснаар Cloud үйлчилгээгээ улам өргөжүүлэх, үйлчилгээнийхээ хүрээг тэлэх боломжтой болно гэж үзэж байгаа аж.

Cloud үйлчилгээний салбарт Гүүгл компани Amazon-ы дараа бичигдэж байгаа ба илүү олон хэрэглэгчтэй болохын тулд үнээ бууруулаад байгаа аж.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж