Өмнөд Америк болон Европын “бразилчууд” шөвгийн 16-д

Хуучирсан мэдээ: 2010.06.26-нд нийтлэгдсэн

Өмнөд Америк болон Европын “бразилчууд” шөвгийн 16-д

Өмнөд Америк болон Европын “бразилчууд” шөвгийн 16-д

Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн сонирхолтой тоглолтууд тоонд зүй ёсоор багтаж байсан Бразил болон Португалийн шигшээ багийн тоглолт өчигдөр Дурбан хотын Мосес Мабхида цэнгэлдэхэд болж, гоолгүй тэнцээгээр өндөрлөсөн боловч хоёр баг хоёул шөвгийн 16-д өрсөлдөх эрхээ авлаа. Хэсгийн сүүлийн тоглолтдоо тэнцэж, оноо хувааснаар дэлхийн таван удаагийн аварга Бразилийн шигшээ долоон оноотой хэсгээ тэргүүлсэн бол “Европын Бразил” гэгддэг Португальчууд таван оноотой хоёроор шалгарсан юм.

Энэ хэсгийн нөгөө тоглолт болох Кот Д’Ивуар болон Хойд Солонгосын багийн тоглолт 3:0 харьцаатай “Заанууд”-ын ялалтаар өндөрлөсөн ч ач холбогдолгүй тоглолт болж хувирсан. Тоглолтын туршид Яаяа Туре, Ромарик, Калу нар гоолджээ.

Ийнхүү үхлийн хэсгээс нэгээр шалгарсан Бразил шөвгийн наймын эрхийн төлөө Чилийн багтай өрсөлдөх бол Португаль “H” хэсгийн ялагч Испанийн багтай өрсөлдөнө

С.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж