ЮНЕСКО-гийн батламжийг гардуулав

Хуучирсан мэдээ: 2014.05.14-нд нийтлэгдсэн

ЮНЕСКО-гийн батламжийг гардуулав

Монгол Улсаас ЮНЕСКО-гийн Биет бус өвийн Яаралтай хамгаалах жагсаалтад бүртгэгдсэн Монгол уран бичлэг, Төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйлийн батламжуудыг гардуулан өгөх ёслолын ажиллагаа Монголын хүүхдийн ордонд 5 дугаар сарын 14-ны өдөр боллоо.

Энэхүү ёслолын ажиллагааны үеэр ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын дарга, Гадаад харилцааны сайд Л.Болд тус батламжуудыг Соёл спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд албан ёсоор гардууллаа.

Эх сурвалж: www.mfa.gov.mn
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж