Хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцов

Хуучирсан мэдээ: 2014.05.14-нд нийтлэгдсэн

Хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцов

Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог Бүгд Найрамдах Ливан Улсад суугаа Монгол Улсын Өргөмжит консул Мухамед Зоухайр Итанийг өөрийнх нь хүсэлтээр өнөөдөр /2014.05.14/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа түүний дотор парламент хоорондын хамтын ажиллагааны суурийг тавих асуудлаар харилцан ярилцаж санал солилцов.

Мөн хоёр орны Парламентад парламентын бүлгүүдийг харилцан байгуулж хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, түүгээр дамжуулан эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын цаашдын хамтын ажиллагааг хэрхэн хөгжүүлэх боломжийн талаар ярилцлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж