Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр нийслэл хотод гал түймрийн хоёр , галын зөрчлийн дөрөв, орон нутагт гал түймрийн нэг дуудлага ирсэн байна. Үүнд: Дундговь аймгийн Сайншанд сумын хоёрдугаар баг Амбулаторийн ажилчдын байрны хажууд иргэн У-ын 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлага 19:26 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу тус аймгийн Аврах, гал унтраах 33 дугаар анги очиж, галыг унтраасан байна.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо Туулын хөвөө хотхоны 36 дугаар байрны хажууд “Элегант таун” ХХК-ний барилгын материал шатаж байжээ. Уг дуудлагыг 11:08 цагтийн өгсөн ба тус дүүргийн Аврах, гал унтраах 14 анги очиж, галыг унтраасан байна.
П.Наран