Х.Баттулга сайдын Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг 14.00 цагаас Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх байсан ч хуралдааныг түр хойшлуулж, 15.00 цагт хуралдуулахаар боллоо.
Засгийн газар энэ асуудлаар өчигдөр шийдвэрээ гаргаж, Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өгөөд байгаа бол АН-ын бүлэг өнөөдөр хаалттай хуралдаж, Х.Баттулга сайдын асуудлаар байр сууриа нэгтгээд байна.
Ш.ОЧ