Өмнөд Солонгосын эмч нар ирэв

Хуучирсан мэдээ: 2010.06.25-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгосын эмч нар ирэв

Монголчуудын ихэнхи нь элэгний “B”  “C”  вирустэй.  Өөрөөр хэлбэл, элэгний хатуурал өвчин үүсгэдэг “B”,“C”  вирусын халдварыг монголчууд бусад орны хүмүүсээс илүү авдаг нь судалгаагаар нотлогдсон гэж БНСУ-ын “Ионсей” найрамдлын эмнэлгийн  элэгний тэнхмийн эрхлэгч Хан Куан Кёоб хотын даргад хэллээ.  Өмнө нь манай улсад  хоёр удаа ирж  байсан Ионсей эмнэлгийн эмч нар  энэ удаад ЭМШУИС-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар иржээ. Гэрээ байгуулснаар оюутан солилцоод  зогсохгүй эмч сувилагч нарыг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах боломжтой болох аж.  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр эмч нарт хотын зүгээс бүх бололцоогоор туслана гэж амаллаа. Та бүхэн урьд нь Монгол Улсад ирж байсан.  Монголчуудын эрүүл мэндийн төлөө юу хийх вэ гэдгээ сайн мэддэг улс болохоор хамтарч ажиллахад таатай байна гэлээ.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж