Хятадын эдийн засаг удааширч байна

Хуучирсан мэдээ: 2014.05.14-нд нийтлэгдсэн

Хятадын эдийн засаг удааширч байна

БНХАУ-ын аж үйлдвэрлэлийн үйлдвэрлэлт өнгөрсөн дөрөвдүгээр сард  жилийн тооцоогоор 8,7%-иар өссөн үзүүлэлттэй гарсан ч өмнөх сарынхаасаа 0,1%-иар буурсан талаар “Agence France-Presse” мэдээлэв.

Үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт жилийн тооцооны дагуу нэгдүгээр сараас дөрөвдүгээр сар хүртэл 17,3%-иар өссөн байна. Бөөний худалдаа өнгөрсөн сард өмнөх жилийн мөн үеийнхээс 11,9%-иар нэмэгдэв. Гэтэл энэ үзүүлэлт  гуравдугаар сард 12,2% байжээ. Хятадын эдийн засгийн хөгжлийн үзүүлэлт аажмаар бууж байгаа нь дэлхийн хоёр дахь том эдийн засгийн өсөлт саарч буйг харуулж байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж