“Тамхи таталт намайг хөнөөв” гэсэн бичигтэй булш Их Британид гарч иржээ

Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

“Тамхи таталт намайг хөнөөв” гэсэн бичигтэй булш Их Британид гарч иржээ

Уушигны эмфеземээр нас барсан британи хүний булшин дээр түүний гэрээслэлийн дагуу “Тамхи таталт намайг хөнөөв” гэсэн бичигтэй зурагт хуудас тавьсан байжээ. Дувр хотын Альберт Уиттамор олон жил амьсгалын дутагдал үүсгэдэг эмфизем гэх өвчнөөр өвчилж байсан аж. Тэрээр залуугаасаа тамхи татдаг байсан хүн гэнэ. Энэ өвчнөөр өөд болохын өмнө 85 настай тэрээр шарил зөөх машин болон шарилан дээрээ  “Тамхи таталт намайг хөнөөв” гэсэн бичиг бичүүлэхээр хүссэн ажээ. Ингэж тэр нас барсан хойноо ч залуу тамхичдад сургамж өгөхөөр шийдсэн гэнэ. Шарил зөөх машинд тамхины хайрцагт байсан бичгийн дүрстэй зурагт хуудсуудыг байрлуулсан байжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж