Ингээд та бүхэнд Tommy Hilfiger-ийн талаар товч танилцуулгыг хүргэж байна. Энэ бол Америк. Энэ бол эрх чөлөө. Америкийн хотын амьдрал, өдөр тутмын хэв маяг, хувирамтгай тэмүүлэл бүхий залуусын хүсэл тэмүүллийг энэ улсаас мэдэрч болно. Тэд усанд сэлж, өндрөөс үсэрч, ууланд авирч, машинаар хурдалж, интернетээр аялан, өөрсдийн эр зориг, эрч хүч, хөгжилтэй байдлаа байнга шинэчилсээр ирсэн. Харин тэдгээр залуусын өдөр тутмын, байнгын хэрэглээ болсон хувцас, хэрэглэлийг Tommy Hilfiger-гүйгээр төсөөлөхийн аргагүй байдаг. Энэ бол Tommy Hilfiger,
Дэлхийн тэргүүлэгч чанар сайтай, хэв маягийг илэрхийлэгч брэндүүдийн нэг Tommy Hilfiger нь дэлхий дахиний худалдан авагчиддаа онцгой өвөрмөц загвар, чанар чансааг өргөн барьдаг. Брэнд нь Амеркийн classic, cool мөн чанарыг алдаршуулдаг бөгөөд Амеркийн загварт classic загварыг эргүүлэн шинэчилсэн байдлаар гаргаж ирсэн. 1985 оноос хойш Tommy Hilfiger групп нь өндөр чанартай, үнэхээрийн гайхалтай загвар бүхий эрэгтэй, эмэгтэй болон хүүхдийн хувцас, спорт хувцас, жинс, жижиг хэрэгслүүд, үнэртэй ус болон гэрийн тавилга зэргийг худалдан авагчиддаа хүргэсээр ирсэн.
Компани нь Хойд Америк, Европ, Төв болон Өмнөд Америк, Зүүн Өмнөд Ази зэргийг багтаан нийт 65 оронд, 900 жижиглэн худалдаалах дэлгүүр үйл ажиллагаага явуулж байна. 1985 онд Tommy Hilfiger анхны дэлгүүрээ Нью-Иорк хотын 5 дахь өргөн чөлөөнд нээж байсан бөгөөд 2009 онд яг энэ газраа гэртээ эргэн ирсний таних тэмдэг болгож өөрийн дэлхий дахинд танигдсан flagship-ээ мандуулсан байна.
Tommy Hilfiger 20 гаруй жилийн турш Амеркийн classic, cool загварын хувцсыг дэлхийн өнцөг булан бүрийн худалдан авагчиддаа зориулан гаргаж байна. Түүний загварууд нь шинэлэг байдлыг худалдан авагчдад өгдөг ба түүний гярхай мэдрэмж нь дэлхийн брэндэд үнэтэй хувь нэмрээ оруулдаг. Классик уламжлалт хэлбэрт тулгуурлан өнгөний санаанд оромгүй хослол, эр зориг, хувирамтгай, хөгжилтэй байдал, эрх чөлөөний өнгө аясыг тусгаж өгдгөөрөө өдгөө АНУ-ын хүн бүрийн, Европын хүн амын 60 хувийн өмсөх дуртай хувцас, хэрэглэлийг бүрэн хангадаг амжилтанд хүрэх шалтгаан болсон билээ.
Энэ жилийн зуны хувцас загварын өнгө төрхийг Tommy Hilfiger Miami коллекци тодорхойлж байгаа гэж болох бөгөөд ая тухтай, тод өнгөний хослолын гайхамшиг, деталь багатай хэрнээ энгийн бус харагдах бүхий л боломжийг бүрдүүлж өгсөн энэ загваруудыг 2010 оны зунаас намрыг дуустал үргэлжлэх чиг хандлага гэж хувцас загварын мэргэжилтнүүд дүгнэж байна.
Tommy Hilfiger-ийг илэрхийлэгч, салшгүй өнгийн нэг нь хэсэг нь ногоон өнгө бөгөөд энэ нь түүний хүүхэд насны амьдралтай холбоотой юм. Тэрээр тийм ч боломжийн амьдралд өсөөгүй бөгөөд аав, ээж нь ногоон өнгийн дүрэмт хувцас өмсөн үйлдвэрт ажилладаг байсныг хэзээ ч мартахгүй гэж өөрийн брэндийн өнгө болгосон байна.
Tommy Hilfiger брэндийн хүүхдэд зориулсан Children’s wear брэндийг гаргаж ирсэн нь энэ брэндийн нэр хүндийг улам ч өсгөн амжилтын дарааллыг нэгээр нэмсэн. Хэний ч нүдэнд зөөлөн харагдах хурц өнгөний хослол, ямар ч насны хүүхдэд таарах хувцасны коллекцийг 2010 оны зуны коллекцидоо оруулсан байна.
Tommy Hilfiger-ийн орчин үеийн эрч хүчтэй, цоглог залууст зориулсан брэнд бол Tommy Hilfiger Denim юм. Гудамжны, бага зэрэг хайш яаш ч юм шиг хэрнээ бардам, үнэ цэнэтэй, шинийг эрэлхийлэгч залууст зориулсан чөлөөт загварын жинсний брэнд билээ. Жинсэн хувцас, эд хэрэглэлийг энгийн хөвөн даавуун, арьсан хувцастай хослуулан хамгийн орчин үеийн чөлөөт загварын брэндийг гаргаж ирсэн ажээ.
Tommy Hilfiger брэнд дэлхийн өнцөг булан бүрт салбар дэлгүүр, албан ёсны борлуулагчидтайгаас гадна дэлхийн олон оронд үйлдвэрлэл явуулж хувцасны болон хэв загварын хамгийн сайн чанарын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргаж байна. Энэтхэг улсад 1800, Хятадад 1650, Европод 1100 орчим ажилчдыг ажиллуулдаг бөгөөд хамгийн сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжөөр үйлдвэрлэлээ явуулж байна. Мөн шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд бүх л дизайнерууд, экспертүүд ажиллаж байна.
1985 – Tommy Hilfiger анхны эрэгтэй коллецио танилцуулсан.
1986-1990 Компанит ажиллагаа нь брэндийн мэдээллийг өргөжүүлэх тал дээр анхаарлаа хандуулсан. Өнөөдрийн энэхүү өнгө төрх, энэ бол Tommy Hilfiger.
1996 Эмэгтэй бэлэн хувцас болон үнэртэй усаа танилцуулсан.
1997 Залуу өсөж буй одууд Tommy Hilfiger-ийн нүүр царай болсон.
1999 “Хөгжмийн жил” нэртэй компанит ажлыг зохион явуулахад анхаарлаа хандуулсан.
2010 Энэ оны хавар Мiami далайн эрэг гэсэн өөрийн дэлхий дахины хэмжээний зар сурталчилгаагаа явуулж байна
Түшиг компани
Улаанбаатар их дэлгүүр-2010.01.11-нд нээгдсэн. Одоогийн байдлаар нэг давхарт дэлхийн гоо сайхны тэргүүлэгч брэнд Estee Lauder, Lancome, Hugo Boss, Giorgio Armani, Gucci, Dolce and Gabbana, Escada гэх мэт брэндүүд байрлаж байгаа. Мөн B1 давхарт Bee marche supermarket үйл ажиллагаагаа явуулж байна.
А.АНУ