Өнөөдрийн чуулган завсарлалаа

Хуучирсан мэдээ: 2010.06.25-нд нийтлэгдсэн

Өнөөдрийн чуулган завсарлалаа

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоол, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг баталсанаар өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. Үндэсний хөгжлийн цогц бодлогын хүрээнд тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлж, ялангуяа уул уурхай, ашигт малтмалын салбарыг хөгжүүлэхэд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэл төвлөрсөн байна.  Үндсэн чиглэлийг өмнө нь намрын чуулганаар хэлэлцдэг байсан бол энэ жилд хаврын чуулганаар оруулан хэлэлцүүлж байгаагаараа онцлогтой болж байгаа юм.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж