Хуучирсан мэдээ: 2014.05.14-нд нийтлэгдсэн

“Miele” бол чанар

-Дэлхийд чанараараа гайхагддаг “Miele” брэндийг Монголдоо Герман дахь үнээр нь борлуулж байгаадаа бид туйлын их баяртай байгаа.

“Бодь Электроникс” ХХК нь гэр ахуйн цахилгаан хэрэгслийн хаан гэгддэг “Miele” брэндийг албан ёсоор Монголд борлуулдаг цорын ганц газар юм. Холливуудын алдартай кинонууд дээр тус брэндийн бүтээгдэхүүнийг харах тохиолдол цөөнгүй байдаг. Арабын баячууд Дубайн Бурж Халиф цамхагт байрлах 900 супер зэрэглэлийн хувийн орон сууцыг бүхэлд нь “Miele” брэндээр тохижуулсан бол Английн хатан хаан II Элизабетийн ордон, Японы эзэн хааны ордон, Шведийн эзэн хааны ордон, Цагаан ордон, Кремлийн ордон, Ромын Ватиканий ордон үйлчилгээний албандаа зөвхөн “Miele”-г ашиглахыг зөвшөөрдөг нь эл брэндийн эзлэх байр суурь хэр өндрийг харуулж байгаа юм. Олон улсад нэр хүнд, чанараараа тэргүүлдэг энэ брэндийг эх орноосоо худалдан авах боломжийг “Бодь Электроникс” компани бүрдүүлж, албан ёсоор худалдаад найм дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.

“Бодь Электроникс” компанийн брэнд менежер Э.Дөлгөөнтэй уулзаж “Miele” брэндийн талаар ярилцлаа.

-Та “Miele” брэндийн талаар танилцуулахгүй юу. Энэ брэндийг юу нь ингэж алдартай болгосон юм бэ?

-“Miele” нь 1899 онд байгуулагдсан бөгөөд Германы дотоодын үйлдвэрлэгч, гэр ахуйн цахилгаан бараа үйлдвэрлэдэг компани. Анх байгуулагдсан цагаасаа л “Үргэлж бусдаас илүү” гэдэг уриатай явж ирсэн. Анхны мотортой угаалгын машиныг бүтээсэн гэдгээрээ алдартай. Тухайн үед угаалгын машин үйлдвэрлэхээс гадна машин үйлдвэрлэдэг байсан. Энэ брэндийг үүсгэн байгуулагчид машины уралдаанд үйлдвэрлэсэн машин нь нэгдүгээр байрт шалгараагүй учир “Хамгийн шилдгийг л бүтээхгүй юм бол оролдоод хэрэггүй” гэж үзэцгээгээд машин үйлдвэрлэхээ больж байсан гэдэг. Үүгээрээ хамгийн сайн чанартай шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ, эс бөгөөс чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүйгээ илтгэсэн гэдэг. Хэрэглэгчид “Miele”-г чанар гэж ойлгож болно. Бүтээгдэхүүнүүд нь багаар бодоход 20 жил хэвийн ажиллана гэсэн тестийг давж хэрэглэгчдэд хүрдэг.

-“Miele” бусад ижил төстэй брэндүүдээс юугаараа давуу юм бэ?

-Бусад брэндүүдийн гэр ахуйн цахилгаан бараан дээр байдаггүй хэрэглэгчдэд хялбар, хөнгөн автомат программуудтай. Жишээ нь шарах шүүгээний зарим программыг нь ашиглаад хоол хийж чаддаггүй хүн мэргэжлийн тогоочийн хийдэг шиг л амтлаг хоол хийх боломжтой.

Бусад шарах шүүгээнд байдаггүй moisture plus, full grill, pyrolytic clean гэх мэт функц байдаг. Мах шарлаа гэхэд гадна талыг нь түлэхгүйгээр жигдхэн, шаржигнасан болгож борлуулах бөгөөд махны дотор талыг нь шүүслэг, зөөлөн хэвээр нь байлгадаг функц юм. Энэ мэт бусад ижил төрлийн брэндийн бүтээгдэхүүнүүдэд байдаггүй программуудтай. Дизайны хувьд Ipad шиг слайд хийж тохируулдаг гэх мэт давуу талтай. Хамгийн гол нь чанар. Та “Miele”-г худалдан авснаар насан туршдаа хэрэглэх зүйлээ авлаа гэж ойлгож болно.

-Танайх цахилгаан бараагаа борлуулчихаад борлуулалтын дараах үйлчилгээг үзүүлдэг байх аа?

-Цахилгаан бараа зардаг дийлэнх компаниуд борлуулалтын дараах үйлчилгээг үзүүлдэггүй. Манай компани нь хүргэж өгөн суурилуулж хэрхэн зөв зохистой ашиглах ёстойг зааж өгдөг.Үүний дараагаар гарах эвдрэлүүдээс нь хэрэв механик гэмтэл биш бол манай компани хариуцдаг.

-“Miele”-гийн чанарыг мэдэрсэн хүмүүс бусдадаа энэ бүтээгдэхүүний талаар өөрийн эрхгүй сурталчилдаг гэж сонссон?

-Монголчууд амнаас ам дамжуулан нэг нэгэндээ мэдээлэл хүргэдэг шүү дээ. Яг тэрэн шиг “Miele”-г худалдан авсан хүн найз нөхөд, хамаатан садандаа энэ брэндийн талаар ярьдаг. “Miele”-г авсан хүн хэзээ ч гомдол гаргадаггүй. Харин ч худалдан авалтдаа зуун хувь сэтгэл хангалуун байдаг.

-Энэ брэндийн загварын сонголт хэр вэ?

-Сонгодог загвартай. Зуун хувь титанаар хийгдсэн. “Miele” нь дотроо high, medium, low гэсэн гурван янз байдаг. Энэ нь хоорондоо хэрэглээ болон программын ялгаатай. Жишээ нь: High range буюу хамгийн дээд зэргийн төрөл нь IPAD шиг хуудасаа солидог, хоол болцыг шалгах wireless төхөөрөмжтэй, хамгийн гол нь зөвхөн Miele-д байдаг автомат программуудтай. Энэ нь мах шарж болгоё гэж бодоход та автомат программаасаа ямар төрлийн махыг хэрхэн болгож идэхийг сонгон тохирох товчийг дарахад таны хоол бэлэн болно. Дунд болон доод түвшний бараа бүтээгдэхүүн нь хэрэглэхэд арай хялбар энгийн байдгаараа давуу талтай. Хэрвээ хэрэглэгч хүсвэл цагаан, бор, хар өнгөнүүдээс сонголт хийж болно.

-1899 оноос үйлдвэрлэлээ эхэлсэн барууны компани гэхээр бүтээгдэхүүнүүддээ дундад зууны үеийн хийц загвар бүхий хээ угалз мэтийг ямар нэг хэмжээгээр тусгадаг болов уу гэтэл үгүй аж. Загвар нь илүү модерн юм?

-Модерн загвартай. 2013 оны аравдугаар сарын 1-нээс “GENERATION 6000”  гэсэн шинэ бүтээгдэхүүн гаргасан. Урьдны бүх загваруудаа шинэчилж, шаардлагатай байсан зарим программыг нэмээд сонгодог загварын өнгөн дээрээ бор, цагаан, хар өнгөний сонголтыг оруулсан байгаа.

-“Miele”-гийн угаалгын машин чанарын үзүүлэлтээрээ дэлхийд шагшигддаг. Саяхан чанараараа дахин тэргүүлсэн гэв үү?

-“Miele”-гийн бүтээгдэхүүнүүдийг бүгдийг нь авдаггүй юмаа гэхэд угаалгын машиныг нь авах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Чанараараа нэгдүгээр байрт шалгарсан. Ер нь байнга нэгдүгээрт ордог бүтээгдэхүүн л дээ. Honey comb буюу зөгийн үүр хэлбэртэй угаах хүрдтэй. Хувацсыг угааж байхад хэдий бидний нүдэнд үзэгдэхгүй боловч хүрдэн дээр агаарын бүрхүүл үүсдэг. Энэ нь хувцасны эдэлгээг уртасгадаг. Мөн угаалгын машин ажиллаж байх үед ус алдах, чичрэнэ гэсэн ямар ч ойлголт байхгүй ба “Miele”-гийн бүтээгдэхүүнүүд нь эко шаардлагад бүрэн нийцдэг. Жишээ нь, аяга, таваг угаагч нь 7-14 литр усаар л аяга, таваг угаадаг. Угаалгын машин нь ус, цахилгааныг 20-30 хувиар хэмнэдэг.

-Угаалгын машин нь олон сонирхолтой функцтэй гэж дуулсан юм байна?

-Бид угаалгын машинд хувцсаа угаахдаа эхлээд сэгсэрч, гөвж тоосноос нь салгадаггүй. Заримдаа хар өнгийн хувцас угаагаад гаргаад ирэхэд тоос, тоосонцор наалдаад цайрчихсан байдаг. Гэтэл “Miele”-гийн угаалгын машинд хэзээ ч тийм асуудал гардаггүй. Хувцасаа угаагаад хатаагч руугаа хийх үед амсарт нь байх шүүлтүүр нь хувцасны тоосыг нь шүүдэг. Ноос ноолууран хувцас угаахад зориулсан тусгай функц бий. Зарим угаалгын машинд ноосон хувцас угаахаар агшаах юм уу, сунгачихдаг. “Miele”-д ийм хүндрэл ерөөсөө байхгүй. Ноос, ноолууран хувцасыг эргүүлж, сэгсрэхгүй жигнэж байгаа юм шиг угаадаг. Агшаахгүй, сунгахгүй. Хатаагчтай нь хамт хэрэглэсэн тохиолдолд ноосон эдлэлийн гадаргад үүссэн бөөгнөрөл буюу бөөсийг түүдэг. “Miele”-гийн угаалгын машиныг худалдаж авснаар гэртээ, угаалгын өрөөндөө бага оврын хими цэвэрлэгээний газартай болчихлоо гэсэн үг л дээ. “Miele” патентлагдсан олон бүтээлтэй. Үүгээрээ ч ам бардам байдаг. Тийм ч учраас чанараараа тэргүүлэх байрт явдаг.

-“Miele”-гийн хөргөгчүүдэд ямар шинэ зүйл, функц нэмэгдсэн бэ?

-Шинэ ногоо хадгалах хэсэгтэй. Хөргөгчинд шинэ ногоо хадгалахаар хөлдөөчих нь бий. “Miele”-гийн хөргөгч шинэ ногоог шинэ чигээр нь муудуулахгүй хадгалдаг. Температурыг нь хоёр өөр градуст тохируулчихаж болдог.

Виног тодорхой хэмд, тэгш налуу хэмд хадгалдаг. Яг энэ стандартад нь нийцсэн виноны хөргөгч “Miele”-д бий. Заавал вино биш коньяк, виски хадгалъя гэвэл гурван өөр температурт тааруулж болдог.

-Хүмүүс сүүлийн үед брэнд бүтээгдэхүүнийг хэрэглэснээр ямар ашиг тустай байдгийг ойлгодог болсон. Хамгийн наад зах нь хямд чанаргүй зүйлийг олон дахин авч зарлага гаргаснаас нэг брэнд бүтээгдэхүүн худалдаад авчихвал дээр гэж үздэг болжээ?

-“Miele”-гийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахад үнийн хувьд өндөр боловч чанарын баталгаа авч байна гэж бодож болно. Хямд зүйл худалдан аваад байн байн зарлага гаргаад явах уу, нэг удаа чанартай зүйл аваад олон жил хэрэглэх үү гэдэг хоёр сонголт байна л даа. Монголд манай компани шиг гэр ахуйн цахилгаан бараанд таван жилийн баталгаа өгдөг газар байдаггүй.

-Монголчууд дэлхийн алдартай энэ брэндийг үйлдвэрийн үнээр авдаг гэсэн байх аа?

-Анх “Miele”-г бид Монголд борлуулж эхлэхэд бага зэрэг үнэ өндөртэй байсан. Харин бид 2012 оны есдүгээр сараас Германы талынхантай уулзлалт хийж тэнд ямар үнээр зарагдаж байна, яг тэр үнээр нь Монголд борлуулах боломжийг нь нээсэн. Өнгөрсөн зун “Miele”-г борлуулагч орнуудын төлөөлөгчид Германд уулзалт хийсэн. Энэ үеэр нь үнийн судалгаа хийж үзтэл “Miele”-г борлуулдаг бусад улс орнуудтай харьцуулахад Монголд зарагдаж байгаа үнэ хамгийн тохиромжтой нь юм билээ. Ер нь Герман дахь дэлгүүрүүдийн үнэтэй ойролцоо гэж хэлж болно. Филипин, Австрали, Индонези, Хятад, Солонгос зэрэг орнуудад манайхаас нэг дахин үнэтэй борлуулдаг юм байна лээ. Ийм болохоор дэлхийд чанараараа гайхагддаг брэндийг Монголдоо Герман дахь үнээр нь борлуулж байгаадаа бид туйлын их баяртай байгаа. “Miele” үнэтэй гэдэг ойлголтыг үүгээр бид халсан. Чанартай бүтээгдэхүүнийг гадаадаас өндөр үнээр захиалж авчруулахынхаа оронд үйлдвэрийнх нь үнээр Монголоосоо, хамгийн гол нь бүх үйлчилгээний хамтаар авах боломж нээгдсэн явдал юм.

-Miele –ийн бүтээгдэхүүнийг хаанаас сонирхож бас худалдан авах боломжтой вэ?

-Манай бүтээгдэхүүнийг Сөүлийн гудамж, хуучнаар хүүхдийн 100-ийн Орбита нүдний эмнэлэгийн замын урд талд Greace салоны яг баруун талд байрлах ENTERA дэлгүүрээс сонирхох боломжтой. Мөн бид үе үе хэрэглэгчиддээ илүү ойртож тавилгын болоод шинээр ашиглалтанд орж байгаа орон сууцны SHOW ROOM-үүдэд арга хэмжээ зохиож бүтээгдэхүүнүүдээ танилцуулдаг. Мөн та 318485 болон 9910-1107, 9999-8898 утсуудаар бидэнтэй холбогдох боломжтой.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж