“Сонгодог” олон сонголттой боллоо

Хуучирсан мэдээ: 2014.05.14-нд нийтлэгдсэн

“Сонгодог” олон сонголттой боллоо

Юнител группын цогцоороо 2.0 буюу дараагийн түвшиндээ шилжих процесс үргэлжилж, дараа төлбөрт Сонгодог үйлчилгээ сүлжээндээ үнэгүй ярих боломжуудыг багтаасан ЯРИА, хурдны хязгаарлалтгүй ашиглах боломжтой ДАТА багцуудтай болж шинэчлэгдлээ.

Цаг хугацааны эрхээр өнгөрсөн үеийн шилдэг зүйлс улиран одож цоо шинэ зүйлст байраа тавьж өгдөг жишгийн дагуу дэлхий дахинд техник технологи,тэдгээрт суурилсан хэрэглээнүүд ч  өөрчлөгдсөөр байна. Энэ үйл явцыг соргогоор мэдэрсэн Юнител групп бусдаас түрүүлж алхан, ЮНИТЕЛ 2.0буюу өөрийн үзүүлдэг үйлчилгээ бүрээ цоо шинэ түвшинд аваачих үйл явцаа эхлүүлээд багагүй хугацаа өнгөрсөн билээ. Энэ процесс нь тодорхой үе шаттайгаар хэрэгжих бөгөөд Үүрэн холбооны салбартаа Smart үйлчилгээ нэвтрүүлсэн бол одоо Сонгодог үйлчилгээгээ хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцүүлэн олон сонголттой болголоо.

Сонгодог үйлчилгээний ЯРИА багцууд дээр шинээр нэмэгдсэн ДАТА багцууд нь Facebook, Twitter ашиглахад дата унахгүй, багц бүр 1,5-3,5GB хэрэглээний эрхтэй буюу хувь хүний сарын датаны хэрэглээг бүрэн хангаж чадахуйц дагалдах эрхтэй болсон байна. Мөн нэмэлт багцууд, хөнгөлөлт урамшуулал зэрэг олон боломжийг нээн өгчээ. /Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.unitel.mn/index.php/mobile/show/2/2/

Цаашдаа Юнител групп IPTV, интернэт, суурин утасны үйлчилгээгээ ээлж дараалан Юнител 2.0 буюу дэвшилтэт түвшин рүүгээ шилжүүлэх юм.

 

ЮНИТЕЛ 2.0-Д ТАВТАЙ МОРИЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж