“Хүслээр жигүүрлэсэн хүүхэд нас” наадам эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.05.13-нд нийтлэгдсэн

“Хүслээр жигүүрлэсэн хүүхэд нас” наадам эхэллээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвөөс санаачлан “Дэлхийн Зөн” Дарь-Эх ОНХХ, Цагдаа олон нийт хамтын ажиллагааны төвтэй хамтран  “Хүслээр жигүүрлэсэн хүүхэд нас" урлагийн анхдугаар наадмыг зохион байгуулж байна.

Наадмын гол зорилго нь хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих замаар хүүхдүүд авьяасаа нээх чадвар эзэмших, гоо зүйн мэдлэг, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, олон нийтийн ажилд идэвхи санаачилгатай оролцох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн дэргэдэх хамтлаг байгуулан, дугуйланд хамруулах, мэргэжлийн чиг баримжаа олгоход оршиж байгаа юм.

“Хүслээр жигүүрлэсэн хүүхэд нас” наадмын эхний шалгаруулалт өчигдөр болсон бөгөөд нийт 17 баг өрсөлдлөө. Дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиуд болон Хүүхдийн төвүүдийн дунд болсон шалгаруулалтын эхний байранд 87-р сургууль, удаах байранд  Шавь цогцолбор, гутгаар байранд Амгалан цогцолбор сургууль оржээ.

Шилдэг гоцлол дуучнаар сурагч н.Оюун-Эрдэнэ, Язгуур урлагийн төрөлд  Шавь цогцолбор сургуулийн сурагч А. Хажидцогзол тэргүүлсэн юм. Харин 84 дүгээр сургуулийн хөгжмийн хамтлаг хөгжмийн төрөлд , “Өнөр бүл” төвийн бүжгийн хамтлаг шилдэг бүжгийн хамтлагаар шалгарч тэргүүн байрын эзэд боллоо. Дашрамд сонирхуулахад, уг наадмын шилдгүүд ирэх бямба гарагт гала тоглолт хийнэ.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж